АНУ-ын 11 муж онц байдал зарлажээ
2016-01-25

Их хэмжээний цас орж, үзэгдэх орчин тааруу байгаа учир АНУ-ын 11 мужид онц байдал зарласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Зүүн эргийн Жоржиа, Пеннсилваниа, Теннеси, Мэрилэнд, Кентакки, Хойд Каролина, Нью Жерси, Нью Йорк, Делавэр, Виржина болон Баруун Вержина мужид онц байдал зарлаж, жолоочдыг автомашинаас татгалзах эсвэл хувийн бэлтгэлээ сайтар хангаж, хөдөлгөөнд оролцохыг уриалжээ. Дээрх мужийн захирагчид өнгөрсөн баасан гаригаас эхлэн сургууль, цэцэрлэг болон Засгийн газрын байруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.

 

Вашингтон болон Нью Йорк хотноо нүхэн гарц, хурдны замуудыг түр хаажээ. Цасны улмаас 17 хүн амиа алдаж, 2000 өрх цахилгаангүй болсон гэв. Ганцхан долоо хоногийн дотор агаарын тээврийн компаниуд 10 мянга гаруй нислэгээ цуцалж, их хэмжээний хохирол амсчээ.

 

Цаг уурын хүрээлэн “Нью Йорк хотноо 100 жил ороогүй цас орсон. Ойролцоогоор 80-150 см-ийн цасан бүрхүүл тогтсон” гэж мэдээлжээ.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар иргэд болон албан байгууллагууд тэрбум ам.долларын хохирол амссан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bataa:
god blee america
2016-01-26