Мандатын тоог дагасан сөрөг үр дагавар гарна
2016-01-25

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Сонгуулийн тойргийн мандат хуваарилалтын асуудалд бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга  С.Бямбацогт:

 

-Мандаттай холбоотой асуудлаар МАН нийслэлийн хэмжээнд 1000 иргэнийг оролцуулсан судалгаа хийлгэсэн. Аймгийн мандатыг цөөлж хотод нэмэгдүүлэх асуудал ярих юм бол та дэмжих үү гэхэд алслагдсан бүс нутаг эзгүйрч тэр хэрээр үндэсний тусгаар тогтнолд аюул занал учирна гэж оролцогчдын 43 хувь нь  үзсэн. Хотын мандатыг нэмэх нь зөв, хүн олон суурьшсан гэж үзсэн нь 20 орчим хувь. Улаанбаатар хотод хүн ам хэт их төвлөрснөөрөө мандатын тоог дагаад сөрөг үр дагавар бий болно. Гэмт хэрэг газар авсан, утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Зайсантолой, Богд уул бүгд утаатай болсон. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал улам нэмэгдэнэ. Хаана аятай тухтай орчин нөхцөл бий болгоно.  Тэр хэмжээгээр хөдөөнөөс хот руу нүүх нүүдэл нэмэгдэнэ. Тэр хэрээр зах хязгаар нутаг эзгүйрнэ. Тийм болохоор мандатын тооны цаана зах хязгаараа эзгүйдүүлэх,  тэдний төлөөллийг багасгах боомилох бодлого явж байна гэж иргэд ярьж байгаа. Тийм учраас бид үүнд анхаарах ёстой болж байгаа гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Бензиний үнийг хэдэн төгрөгөөр буулгах боломжтой бол?

 

-Засгийн газарт Ардын намыг орох үед буюу 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Р.Жигжид сайдад бензиний  үнэ буух ёстой шүү, буулгаж чадахгүй бол хариуцлага тооцно шүү гэдэг асуудлыг тавьж ирсэн.  Бензиний үнэ буухгүй байсан учраас 2015 оны есдүгээр сард Ерөнхий сайдад асуулга тавьсан.  Тэрний дагуу өнгөрсөн баасан гаригт хэлэлцлээ.  Алслагдсан аймгуудад тодорхой хэмжээгээр буурсан. Асуулга хэлэлцэх үед шатахууны үнэ 100 орчим төгрөгөөр буурсан. Гэхдээ энэ үр дүн хангалттай үр дүн биш. Хэрвээ Засгийн газар ОАТ, Гаалийн албан татварыг их хэмжээгээр нэмэгдүүлээгүй бол өнөөдөр бензиний  үнэ 1000 төгрөг болох бололцоотой байгаа.

 

Хэдийгээр нэмчихсэн байгаа ч гэсэн цаашид татвараа нэмэхгүйгээр Засгийн газар сайн ажиллаад ард иргэдийнхээ төлөө байх юм бол шатахууны  үнэ 1660 төгрөгөөс хамгийн ихдээ 400, хамгийн багадаа 250 төгрөгөөр буурах бололцоо бүрдсэн.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ghhuji:
MAN d dandaa teneg garuud ni uldchijee yu daa yu yarij baigaagaa medehgui eooe huuhdees dor yum yarih yum daa
2016-01-25
Зочин:
Haha ed narii. Logic gej unen hugtei vmaa !!! 200,000 huniig neg hun tuluuluh 35,000 huniig neg hun tuluuluh 2 iin hoorond ih zuruu baigaa shuu. Ard irged teneg bish!
2016-01-25
Зочин:
ene BYMBACOGT fenduu POPULIST UZELTEI ydarsan amitan bna daa.OOROO BOLOXOOR MAH-IIN DUTY FREE AJILLUULJ BN TOM TENDERZIN AMITAN SHTEE. BYMBACOGTOO CHI BITGII TENEG YM YRIAD BAIGAAZ.
2016-01-25
Зочин:
ene BYMBACOGT fenduu POPULIST UZELTEI ydarsan amitan bna daa.OOROO BOLOXOOR MAH-IIN DUTY FREE AJILLUULJ BN TOM TENDERZIN AMITAN SHTEE. BYMBACOGTOO CHI BITGII TENEG YM YRIAD BAIGAAZ.
2016-01-25
Зочин:
ene BYMBACOGT fenduu POPULIST UZELTEI ydarsan amitan bna daa.OOROO BOLOXOOR MAH-IIN DUTY FREE AJILLUULJ BN TOM TENDERZIN AMITAN SHTEE. BYMBACOGTOO CHI BITGII TENEG YM YRIAD BAIGAAZ.
2016-01-25
Зочин:
Энэ МАН-гаруудын логикоор бол Нийслэл хот маань хогийн цэг болох ёстой юм байх даа. Тэгвэл хөдөөнийхөн нүүж ирэхгүй гэсэн юм энэ МАН-жууд яриад байх юм. Одоо яах билээ дээ? Зайсанд чинь гэр хорооллын утаа хүрээд амьдрахад хэцүү болоод байна уу, МАН-гаруудаа?
2016-01-25
МАНГГГГГГ:
МАН намд энэ гурваас өөдтэй УИХ-н гишүүн алга болсон уу яамай даа ашгүй
2016-01-25