Италид халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ
2016-01-26

Италийн цагдаагийнхан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин байх магадлалтай нэг этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Баригдсан этгээд өнгөрөгч амралтын өдөр Сири улс руу залгаж, нэг этгээдэд “Төлөвлөгөө ёсоор болж байна. Хотын төв. Тэнгэрт хүрэхийн тулд амиа хорлох болно. Тэсрэх бөмбөгөө бүсэндээ суурилуулсан” гэж ярьсан аж.

 

Тагнуулынхан уг сэжигтэй дуудлага хийсэн этгээдийн байршлыг тогтоож, цагдаагийнхантай хамтран өчигдөр нуугдаж буй байраас нь баривчилсан байна. Залууг Хамел Мехди гэдэг бөгөөд 25 настай аж. Марокко улсын иргэн тэрбээр өнгөрсөн оны эхээр сураггүй алга болжээ.

 

Цагдаагийнхан залуугийн гэрээс жихад сургалтын гарын авлага болон “Халифын вант улс” бүлэглэлийн дэлгэрэнгүй тайлбар ном олсон гэв. Харин дээрх утасны дуудлагад дурьдагдсан тэсрэх бөмбөг суурилуулсан бүсийг олоогүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин