Британийн иргэн хэт даврагч болжээ
2016-01-26

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Жихади Жэк гэгчийг танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жихади Жэк Британийн иргэн бөгөөд саяхан тус бүлэглэлийн албан ёсны дайчин болсон хэмээн мэдэгджээ.

 

Хэт даврагч болсон Британийн иргэнийг Жэк Леттс гэдэг бөгөөд 20 настай аж. Тэрбээр өнгөрсөн 2014 оны тавдугаар сард найзынхаа хамтаар сураггүй алга болсон юм. Тагнуулын мэдээллээр Сири улсад очсон болохыг тогтоожээ. Залууд тус бүлэглэлийн удирдлагууд Абу Мухаммед гэх нэрийг хайрласан хэмээн өөрийн твиттертээ жиргэсэн байна.

 

Жэк эцэг, эхийнхээ хамтаар Лондон хотноо амьдардаг байжээ. Тэрбээр “Northway” гэх хөлбөмбөгийн клубын хүүхдийн шигшээ багийн тоглогч байсан юм. Хүүгээ хэт даврагч болсон гэх мэдээллийн дараа аав Жон Леттс, ээж Салли Леттс нар твиттерийн тусламжтай хүүтэйгээ холбогдож, гэртээ эргэн ирэхийг хүссэн байна.

 

Уг саналаас Жэк татгалзаж буйгаа мэдэгдээд “Намайг Жэк гэдэггүй. Намайг Абу Мухаммед гэдэг. Надад гэр бүл байхгүй. Би бол исламын дайчин. Аллахын үнэнч туслах” хэмээн хариу жиргэсэн байна. Тэрбээр мөн Британийн Ерөнхий сайд Дэвид Камероныг заналхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
azgui baagii bnda zailuul
2016-01-28
ХЭХЭ:
ЭЦЭГ ЭХ НЬ ЖАРГААЖ ӨСГӨЖ ДЭЭ ЗАЙЛУУЛ
2016-01-26
ХЭХЭ:
НААДАХ ЧИНЬ ОДОО ҮХДЭЛ БОЛОО БИЗ
2016-01-26