Гани тусламж хүсчээ
2016-01-27

 

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани ард түмэнд нь заналхийлж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгахад олон улсаас тусламж хүссэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Ерөнхийлөгч тус агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Энэ бүлэглэлийг устгахгүй бол Афганистан улс үнэхээр том асуудалд орлоо. Ганцхан улс гэлтгүй Ойрхи Дорнодын олон орон уг бүлэглэлийн гарт сүйдлээ. Хэдий олон улсын эвсэл, ОХУ-ын улс бие даана цохилт өгч буй ч тус бүлэглэл улам хүчирхэгжсээр байна. Одоо олон улс арга барилаа өөрчилж, өөр арга замаар дайтах хэрэгтэй. Тус бүлэглэлийн эсрэг Афганистан армиа хөдөлгөхөд бэлэн” хэмээн хэлжээ.

 

Өнгөрсөн онд тус бүлэглэл Афганистаны газар нутагт 30 гаруй удаа халдлага зохион байгуулж, 50 гаруй иргэний аминд хүрчээ. Тус бүлэглэлийн террорист халдлагаас зугтаан Афганистаны 100 мянга орчим иргэн дүрвэжээ.

 

Харин Европын холбоо Афганистаныг Сири, Ирак зэрэг улсаас илүү амар тайван хэмээн мэдэгдэж, тус улсын иргэдэд орогнол олгохоос эрс татгалзсаар байна. Германы Канцлер Ангила Меркел энэ сарын эхээр Афганистаны иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, хууль бусаар, бичиг баримтны зөрчилтэй афганистанчуудыг нутаг буцаахаа мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин