Тасалгааны цэцгийг арчлах арга
2016-01-27

Америкийн “www.wikihow.com” сайт тасалгааны цэцэг тарих болон арчлах аргаас  нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

Усалгааг нь тохируулах нь хамгийн чухал. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй гэдгийг сана. Усалгаа нь хэтэрснээс цэцэг үхдэг. Тиймээс та шинээр суулгах гэж буй цэцэг дээрээ нэг хэмжээтэй ус хийж сураарай.

 

Зөвлөгөө №2

 

Бордоо хэтэрвэл хүний биед харшил үүсгэж мэднэ.Тиймээс бордооныхоо орц жорыг сайн тохируулаарай. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.


Зөвлөгөө №3

 

Өөрийнхөө эрүүл мэндэд тохируулан цэцэг суулгах, тарих хэрэгтэй. Хэрвээ та тоосонцорын харшилтай өрөөндөө гурваас дээш цэцэг байршуулах хэрэггүй. Кактус ямар ч харшилд харшилдаггүй.


Зөвлөгөө №4

 

Бордооны оронд байхууны ханд, өндөгний хальс зэргийг хэрэглэж үндсийг нь гэмтээхгүйгээр хөрсийг нь сийрэгжүүл. Чийгийн хорхой байршуулахын зөвлөж байна.



Зөвлөгөө №5

 

Нэг цонхон дээр 2-3 төрлөөс илүү цэцэг тарих нь ургалтыг нь удаашруулдаг. Таваас олон цэцгийг байршуулж болохгүй. Цахирмаа, сүүт өвс хоёрыг хэзээ ч зэрэгцүүлж тарьдаггүйг сана.

 

Зөвлөгөө №6

 

Өвөл зарим цэцэг унтаа байдалд шилждэг. Тиймээс энэ улиралд усалгаа, нэмэлт тэжээлээ багасгах хэрэгтэй. Цэцгээ дулаахан газар байршуулж, 2-3 өдөрт нэг удаа  бага хэмжээгээр услах хэрэгтэй.

 

Зөвлөгөө №7

 

Зарим сайхан цэцэглэдэг ургамал тодорхой хугацаанд цэцгээ гөвж, үзэмж нь буурдаг. Энэ нь таны буруу үйлдлээс шалтгаалаагүй учраас санаа зовох хэрэггүй. Үзэмж нь муудсан цэцгээ хаях хэрэггүй. 2-3 сарын дараа өмнөх шигээ үзэсгэлэнтэй болно.

 

Зөвлөгөө №8

 

Тасалгааны агаарыг чийглэг байлга. 


Зөвлөгөө №9

 

Хортон шавьж илэрсэн тохиолдолд яаралтай устга.



Зөвлөгөө №10

 

Ургамал бүрийн хослолыг мэдэж тохируулан суулгах хэрэгтэй.


 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин