Путиний нууц баялаг
2016-01-27

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний нууц хөрөнгө, авлигын асуудал олон улсын анхаарлыг татаж байна. Энэ талаар  “ВВС” агентлаг баримтат кино бүтээсэн байна.

 

Их Британийн “ВВС” агентлаг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний нууц хөрөнгийн талаар баримтат кино бүтээжээ. Уг баримтат киноны нэр нь “Путиний нууц баялаг” аж. Энэ долоо хоног Путин болон түүний гэр бүлтэй нь холбоотой дуулианууд ар араасаа гараад байна.  Путин 30 жил ханилсан эхнэрээ хадамд гаргасан, улсын мөнгийг хувьдаа завшсан, хөрөнгийн мэдүүлэгт дурьдаагүй газар, орон сууц гэх мэт асуудал олны анхаарлыг татсаар.

 

АНУ-ын Сангийн дэд сайдын орлогч Адам Шубан өчигдөр Путинийг авлигын хэрэгт буруутгаж улсын хөрөнгийг хувьдаа завшдаг хэмээсэн билээ. Тэрбээр “ВВС” агентлагт “Путин өөрийн найз, нөхөд, хамтран зүтгэгч, тойрон хүрээлэгчдээ санхүүжүүлж, баяжуулж байна. Орос улсад орж буй ихэнх мөнгийг тэрбээр өөрийн хувийн дансандаа шилжүүлж, үүргээ сайн гүйцэтгэсэн хүмүүсийг хахуулддаг. Харин өөрийнх нь  эсрэг нэгдсэн хүмүүсийг зайлуулдаг. Энэ бол жинхэнэ авлига” гэж ярьжээ.

 

 

Адамын уг ярианаас эш татан “ВВС” агентлагийн редактор Ричард Билтон “Путиний нууц баялаг” гэх баримтат киног бүтээж, “www.bbc.com” сайтдаа байршуулсан байна. 29 минут үргэлжлэх уг баримтат кино “www.youtube.com” сайтад нийтлэгджээ. Ганцхан өдрийн дотор  уг киног 130 мянган хүн үзэж, сэтгэгдлээ үлдээсэн байна. Билтон “Путиний нууц хөрөнгө 40 тэрбум ам.доллар. Тэрбээр манай гаргийн хамгийн баян эрхэм” гэж хэлжээ.  Энэхүү баримтат кинонд зөвхөн Путиний талаар өгүүлэхгүй бөгөөд Ерөнхийлөгчийн үнэнч туслах болон Оросын бизнес эрхлэгчид ч багтсан аж. Тэд Путинд хэрхэн хөрөнгө оруулсан, хэрхэн молигдуулсан талаараа ярьж буйгаар гарчээ.

 

“Путиний авлигын хэргийн талаар Вашингтоны удирдлагууд олон жилийн өмнөөс мэддэг байсан ч өнөөдрийг хүртэл амаа тагласан” хэмээн Шубан мэдэгджээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Барак Обама энэ талаар хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг” гэсэн байна.

 

“Путиний нууц баялаг” баримтат киноны талаар Москвагийн талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй. Харин Шубаны ярилцлагын дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тайлбар хийжээ. Песков “АНУ-ын Санхүүгийн яам үлгэр бичиж, тэрхүү үлгэрээ бодит хэмээн олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдож байна. Энэ бол үлгэр. Бодит биш” гэж мэдэгджээ.  Барууны хэвлэлүүд Путиний хилийн чанд дахь нууц хөрөнгийн талаарх мэдээллийг нийтэлж эхэлсэн байна. Путинийг төрийн тэргүүн болсны дараа хөлбөмбөгийн “Челси” клубын эзэн Роман Абрамович түүнд 25 сая фунт стерлингийн үнэтэй дарвуулт онгоц бэлэглэж байжээ. Уг онгоцны шатахууны үнийг Оросын төрийн сангаас гардаг гэнэ. Путин жилд 4-5 удаа онгоцон дээрээ очиж, амардаг аж.  Путин Лондонд гэхэд  гурван хувийн орон сууцтай бол Европ болон Азийн орнуудад 10 гаруй харштай гэжээ.  “Путиний үл хөдлөх хөрөнгийн талаар мэдээлвэл хэдэн хуудас болно” хэмээн “www.dailymail.co.uk” мэдээлэв. Оросын сөрөг хүчний мэдээлснээр “Путин 20 гаруй сууц, 80 гаруй нисдэг тэрэг, онгоцтой” гэсэн байна.

 

Уг авлигын дуулианаас гадна Путинийг Британийн шүүх хүн амины хэрэгт буруутгаж буй юм.  2006 онд “полони” гэх хоронд хордож нас барсан ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын агентлагийн тагнуулч Александр Литвиненкогийн амийг бүрэлгэх тушаалыг Путинг өгсөн хэмээн Британийн шүүгч Роберт Оуэн мэдэгдээд байгаа. Кремль “Тагнуулчийн үхэлтэй Путин холбоогүй” хэмээгээд, дээрх мэдээллийг эрс үгүйсгэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Путин тийм их зохиомол хөрөнгөөр яахав дээ. Хэн хэрэглэнэ гэж Лондонд 10, 20 байр авах юм. Ийм юмыг барууныхан зохиож түүндээ итгээд л....Монголын удирдагч нар биш олон хаус, мөнгөөр Путин юу хийхэв.
2022-01-31
ЗОЧИН:
АУГАА ИХ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАГ.ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ ХҮЧИРХЭГ ТОМ ГҮРЭН УЛС.ПУТИН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ АГУУ УДИРДАГЧ ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ДЭЛХИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ ЛИДЕР УЛС ТӨРЧ.ҮНЭХЭЭР ХИЙМОРЛОГ ТЭНГЭРЛЭГ ХҮН.ҮНЭХЭЭР ШУДАРГА ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УДИРДАГЧ ХҮН.АЗ ЖАРГАЛ ЭРҮҮЛ ЭНХ ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
2016-01-31
зочин:
Путин шиг удирдагчтай орны ард түмэн ямар сайхан сэтгэл өөдрөг бас бардам амьдардаг болоо атаархаж байна
2016-01-28
ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮ ДЭЭ.:
60 ГАРСАН ХҮН ЭНЭ ОЛОН ХАУЗ ХЭРЭГ БАЙХ УУ ДАА. 3 ОНГОЦ АЗИД АРАВ ГАРАН ЭДЛЭН Ч ГЭХ ШИГ . ЯМАР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД САНЖИЙН БАЯР БИШ ДЭЭ.
2016-01-28
Зочин:
Барууныхан ингэж хүний нэр хүндийг унагахдаа гаргуун. Оросын төрийн тэргүүнүүд бүгд л энэ ИЛ 62 ыг унадаг ш дээ. Барууныхан Өөрсдөө тансаглаж болдог Путин болдоггүй юм гэнээ. Хуцаж байгаам шүү.
2016-01-28
Putin bol Elbeg nustai haritsuulashgui:
Ene Putin avilga avsanch bai ulsaa uls shig hogjuulj chadaj baihad elbegdorj gej nohor uruudan doroituulj chadaj baina shuu aragch ugui biz garal ugsaa gadaadiin hun ym chine gadaad bodlogool yavuulah baihdaa hoorhii ene gadaadiin baagiinuudoog songochood hoinoos ni gonshognoh lalaruud burch orovdoltei ymaa
2016-01-28
irgen:
tegeed orosiin eurunhiilugchiig hen shuuh yum ve? amerikchuud esvel Britain shuuhiin gene, naad orosuud chin USA UK 2 t salaa.vch l uguh bh teglee geed yaj ch chadahgui. Putin avilgal avdagch bai ulsaa uls shig hugjuulj chadsan zadarch muhuud baisan oros ulsiig bosgood delhiin tom guren bolgoj chadsan hun, USA UK orosuudiig diilehgui bolohoor eurunhiilugchiih n huviin ner hunded haldah etsiin argaa hereglej bn
2016-01-27
хэхэ:
үнэн үг алт
2016-01-27
хэхэхэ:
ийм тэнэг
2016-01-27
хэхэх:
шунал ихэдвэл шулам болдогийн за юу хахахахах
2016-01-27
бат:
Хүнд 80 онгоц хэрэг болох уу. дэндүү худлаа шаажээ.
2016-01-27
хэхэх:
шунал ихэдвэл шулам болдогийн за юу хахахахах
,:
yahav de. tgd. ih gurni mundag udirdagch
2016-01-27
хэхэхэ:
ийм тэнэг
Зочин:
Orosyn avilgalyn zagalmailsan etseg...manai zarim neg garuudtai ih adilhan...ih shudarga bolj jujiglene. ..
2016-01-27
хэхэ:
үнэн үг алт
Зочин:
Yadiin ulsaa ulsiin zeregtei bolgochood ingej idehed hen ch yu ch yarihgui. Putiniig diilehgui bolohooroo odoo ner tord ni haldah gej oroldoh yumdaa
2016-01-27
Зочин:
Америк ууд зайл тиим
2016-01-27
sss:
Putin avilga avch haragdaach. ....
2016-01-27
Unen ug:
Urnudiin tehnologi munduu
2016-01-27
Зочин:
ЭНЭ АМЕРИК АНГЛИЧУУДАД ПУТИН ЯМАР ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ НЬ ЯМАР ХАМАА БНА. ОРОСЫГ СИРИ ШИГ БОЛГОХЫГ ХҮСЭЭД БНА АА ДАА БИТГИЙ ГОРЬД. ЯНКУУД ЗАЙЛ. ОРОС ХЯТАД 2-Д ХЯМРАЛ НҮҮРЛЭВЭЛ МАНАЙХ БУДАА..
2016-01-27
zovhin:
ene shar oros iim ix xog tsugluulj yaanaa xunii xorvoo boginoxonshdee uruvdmuur yum
2016-01-27
Зочин:
лалар минь чи өөрөө тэр лалдаа очоод байлдаач ацаа
2016-01-27
иргэн:
үнэн байсан ч өмхий америкуудад ямар ч падлий байхгүй. Америкт цөмийн бөмбөг хаявал таарна Лалынхан чадах байхаа
2016-01-27
Зочин:
Америк ууд зайл тиим