АСЕМ-д “үйлчлэх” 350 автомашиныг татвараас чөлөөлөхийг дэмжив
2016-01-27

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм.

 

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт манай улсад анх удаа ирэх 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болно. Тус уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгчид, зочид сэтгүүлчид ирэхээр байгаа юм. Иймд зочид төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашины ашиглагдах тооцоо гарсан.

 

Хуулийн төслүүдэд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортооор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр тус тус зааж, дээр дурдсан албан татвараас чөлөөлөгдөх автомашин, техник хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, импортлогч хуулийн этгээдййн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгасан аж.

 

Хэлэлцүүлгээр байнгын хорооны гишүүдийн  олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин