Сэлэнгэ аймагт ченжийн амийг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжлээ
2016-01-28

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өнгөрөг оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ченж Б-нь гадны нөлөөтэй амь насаа алдсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн.

Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт этгээдийг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан.

 

Мөн энэ хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхэд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааран ажиллаж байгаа юм. Тэгвэл тус прокурорын газраас уг хэрэгт өчигдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

 

Яллагдагч Б-нь хохирогчийн биед байсан 30.300 доллар, 800 рубль буюу /монгол мөнгөөр 60.472.360 төгрөг/ мөнгийг авах зорилгоор шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар алсан. Улмаар бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор хохирогчийн гэрт бензин цацаж гал тавин эд хөрөнгийг нь санаатайгаар устгаж гэмтээсэн гэж үзэн хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин