Сонгууль дөхсөн солиорол чинь Монгол Улсыг ангал руу түлхлээ
2016-01-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ажлын хэсэг хариулсан юм.

 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

 

-Эдийн засгийн нөхцөл байдлаа зөв дүгнээч ээ. Байдал амаргүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтээ хэлээч.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ярьж сонгуулийн кампанит ажлаа эхлүүлээд яах вэ? Ард иргэдтэй уулзалт хийхээрээ ярина. Та санаа зоволтгүй.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Эдийн засгийн уналтад явган улс төр хийх хэрэггүй. Уул уурхайн уналтыг дагаж олон хүн ажлын байргүй болсон. Хэрэглээ хумигдаж, худалдан авах чадвар буурсан нь үнэн. Энэ бол өнөөдрийн Монголын үнэн нүүр царай. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь бизнесийн зарчим. Гадаадын хөрөнгө оруулагчдыг МАН ч, АН ч хөөгөөгүй. Эдийн засгийн зүй тогтол. Өнөөдөр цорын ганц зам нь Оюутолгой үлдсэн. Оюутолгой хөдлөхгүй бол эдийн засгаа яаж хөдөлгөх вэ? Эдийн засаг сэргэхийг нүдээ бүлтийтэл хүлээж байна. Улстөр хэлбэлзээд татваргүй болох тусам ачаа нь баялаг бүтээгчдийн нуруун дээр очно.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Оюутолгойн гэрээг бид мөн ч их ярьсан. Эх нь булингартай бол адаг нь булингартай. 2009 онд хийсэн гэрээг тун хариуцлагагүй байна гэж ярьдаг. Тэр үед гэрээний хэд хэдэн нөхцөл байдлыг сайжруулахыг хэд хэдэн судалгаан дээр үндэслэлтэй ярьж, сайн хийх ёстой байсан.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Бизнесийн гол зорилго нь ашиг олохдоо байдаг. 20-30 он хүртэл ашиг орохгүй гэж байна. Гэтэл зээл аваад, хөрөнгө оруулаад байгаа. Энэ нөхцөлд булхай луйвар явдаг. Хөрөнгө оруулагч ашгаа өөрөө хүртээд, гарсан зардлаа нөгөө талаараа давхар нөхүүлээд авдаг. Хамгийн бага зардлаар энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа гэж байна. Тэгвэл яагаад ашиг гарахгүй байгаа юм. Үндсэн баялгийн юм үнэ цэнэ хаачсан бэ? Урьдчилгаа төлбөр өгсөн, татвараа өгсөн, хандив өгсөн гээд байна. Тэд татвараа төлөх ёстой. Манай баялаг шүү дээ. Гэтэл цаана нь 45 000 тонн зэс, 1800 тонн алтны үнэ  цэнэ хаачсан бэ. Энэ чинь цаагуураа бидний баялгийг луйвардаж байна. Тийм учраас эдийн засаг,санхүүгийн үр ашиг талаас нь хандцагаая.

 

УИХ-ын гишүүн Сү.Батболд:

 

-Оюутолгойн асуудлаар намайг Засгийн газрын тэргүүн байх үед ч гишүүд  хөндөж тавьдаг байсан. Хариуцлагатай дүгнэлтийг эрх баригчид хийх ёстой. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн боломж бидэнд байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн барьсан Г.Уянга, С.Ганбаатар нар руу та бүхэн ямар ч их дайрдаг юм. Энэ жоохон бүсгүй рүү юунд их дайрдаг юм. Би Оюутолгойн төслийг дэмждэг юм. Хамгийн гол нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар яамдтайгаа ярилцалгүйгээр хүний нутагт гарын үсэг зурсанд байгаа. Арбитрийн шүүхэд дуудагдвал бид унана. Дээр нь авлигатай тэмцэхгүй байна, эрх баригчид. ЭМС-ын сайд нь авлигын хэргээр баривчлагдлаа. Зөвхөн энэ үндэслэлээр Засгийн газар уучлал гуйгаар танхимаараа огцрох ёстой. Б.Гарамгайбаатар МАН-ыг Г.Уянгын хормойд байна гээд байх юм. Тэгвэл та нар Г.Уянгын дотуур хувцас дотор амьдарч байсан юм уу. Засгийн газрыг огцруулах асуудал “Шударга ёс” эвслээс л анх гарсан шүү дээ.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-1992-2012 он хүртэл Монголын төрийн гаднаас авсан зээл 2 тэрбум ам.доллар байна. Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд 5 тэрбум ам.долларын зээл авчээ. Иргэд өнөөдөр талхаа таллаж иддэг, ургамлын тосыг граммлаж авч байна шүү.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Бямбацогт дарга шиг ажил төрөл, улс төр, эдийн засгаа дараалуулаад яривал болж байна. Бид сүүлийн 25 жил баригдаагүй бүтээн байгуулалт, сүүлийн 25 жил баригдаагүй эрчим хүч тавьж, зам барьсан. Улс төр, эдийн засаг ярихдаа наанатай, цаанатай ярих ёстой. Саяхан М.Энхболд дарга Ерөнхий сайд байсан үеийнхээ 10 жилийн ойг хийж,  цалин тэтгэвэр нэмж байснаа мэдэгдсэн. Гэвч тэр үед инфляци ямар байсныг бодолцох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

 

-Ямар хорлол нь Оюутолгойг муулах тусам Эдийн засаг сайжирна гээд хэлчихсэн юм бэ. Болсон болгоныг шүлстэн шүүмжлэх юм.  Монгол Улсад мөнгө орох хаалга болгоныг хаах юм. Оюутолгойтой холбоотой УИХ дээр үсчүүлсэн шүлс бүр чинь гаднын хөрөнгө оруулагчдыг айлгадаг. Дотор бизнес эрхлэгчдийг дардаг. Бидний тоглож болох, болохгүй тоглоом байдаг. Засгийн газрыг нулимахын тулд Монголын ирээдүйг нулимах хэрэг байсан уу. Сонгууль дөхсөн солиорол чинь Монгол Улсыг ангал руу түлхлээ.

 

Гишүүд ийнхүү Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой Оюутолгойн гэрээний асуудлаар  байр сууриа илэрхийллээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
1992 онд талх тос ч олдохгүй давс хар гурил л дэлгүүрийн лангуун дээр алдаг оног байсан картын бараагаар амьдарч байлаа МАН-ынхаан
2016-01-29
Зочин:
МАН засаг барьж байх 1992 оноос 2012 он хүртэл юу ч хийгээгүй олсоноо идээд дээр нь өр тавиад л идээд байсан даа сайхаан муу нуухаар сайн илчил гэдэг юм үнэнээ хэлчихлээ Бямбацогт гишүүн
2016-01-29
зочин:
Монголчууд өнгөрсөн сонгуулиар АН-г сонгоод л мөхлийнхөө замд шуударсан шүү дээ. Тун удахгүй АН-н гамингуудын тавьсан бондын өр нэхэгдэх үед ангалын ёроолд хүрчихсэн байх болно. Тэр үед тусгаар тогтнол гэдэг юм алга болох гашуун өдөр ирнэ.Тэр үед монголчууд орь дуу болж харамсах ч хэргийн эзэд болох АН-н гамингууд бондын мөнгийг оффшор дансандаа шилжүүлчхээд АНУ руугаа боловсролоо дээшлүүлэхээр нисээд арилсан байна.
2016-01-29
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-29
Zochin:
Uls teriin soliorol gej uneheer unen hellee, 5sariin daraa songoltoo hiihiin hoorond ene zasgiig unagaj togloh ny utgaaraa ard tumnee horloh gej baigaa hereg.
2016-01-29
zochin:
Buzariin Hayn chi mongoliin horsnoos zailj dald oroosoi.
2016-01-29