Пхеньяны туршилт амжилтгүй болсон
2016-01-29

Хойд Солонгос улс энэ сарын 6-ны 10.00 цагт түүхэндээ анх удаагаа устөрөгчийн бөмбөг туршсан билээ. Уг туршилтын үеэр 5.1 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн юм. Тэгвэл Вашингтон дээрх туршилтыг амжилтгүй болсон хэмээн өчигдөр мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Америкийн цөмийн физикийн эрдэмтэд Сунжибаегам тосгонд болсон чичирхийллийн мэдээллийг судалсны дараа дээрх дүгнэлтийг гаргасан” хэмээн Цагаан ордон дахь эх сурвалж “CNN” агентлагт ярьсан байна.

 

Уг тайланд дурьдснаар “Пхеньян устөрөгчийн бөмбөг туршихаар төлөвлөж байснаасаа 2-3 дахин гүнд хийсэн. Хоёрт, цөмийн төхөөрөмж нь бүрэн ашиглалт ороогүй байсан. Пхеньян сүр хүчээ дэлхийд харуулахын тулд хэтэрхий яарч, ямар ч үр дүнгүй ажил хийсэн” гэсэн байна.  

 

АНУ-ын энэхүү мэдэгдлийг “KCNA” агентлаг эрс үгүйсгэсэн бөгөөд “Хойд Солонгос түүхэндээ анх удаагаа устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан” гэж мэдээлжээ. Мөн удирдагч Ким Чен Ун энэ онд хэд хэдэн цөмийн туршилт хийхээ олон улсад сануулж, АНУ-ыг дахин нэр хүндэд нь халдсан тохиолдолд тус улсад цөмийн зэвсэг хаяхаа анхааруулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
vanga
2016-01-29