Анжелина Жоли: Хүн хүчтэй ч адгуусыг гүйцэхгүй
2016-01-29

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өчигдөр “ABC телевизийн “Today show”-д уригдаж, ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Кунфу панда” хүүхэлдэйн киноны гуравдугаар ангид барын дүрд дуу оруулсан юм.

 

 

-Зургаан хүүхдийн эх, хүчирхэг Жолитой ярилцах боломж олдсондоо таатай байна. Хэрхэн аж төрж байна даа?

 

-Баярлалаа. Нэг ажлынхаа ард гарсандаа туйлаас баяртай байна. “Кунфу панда” хүүхэлдэйн кино олон хүүхдэд таалагдаж буйд таатай байна. Зүрх сэтгэлээрээ бүтээсэн энэхүү уран бүтээлийг минь шимтэн үзэж буй та бүхэн бол уран бүтээлч бидний хувьд аз жаргалаас өөрцгүй. Та бүхний дэмжлэгээр уран бүтээлчид үргэлж цэнэглэгдэж байдаг.

 

-Энэхүү уран бүтээл хэдийнэ бяцхан үзэгчдийг байлдан дагуулсаар. Мөн тулаанч панда томчуудад хүртэл таалагдаж байгаа?

 

-Тиймээ. “Кунфу панда” киноны улаан фанат манай гэрт бий. Энэ яриаг сонсоод хүмүүс улаан фанатыг Маддокс, Пакс хоёрын нэг гэж бодох байх. Тэгвэл та буруу боджээ. Тэр улаан фанат бол Брэд. Миний нөхөр энэ хүүхэлдэйн киног үзэх тун дуртай.

 

-Итгэхийн аргагүй юм.

 

-Тиймээ, энэ бол үнэн. Брэд энэхүү хүүхэлдэйн киноны жинхэнэ фанат.

 

-Та тулааны урлагийг төгс эзэмшсэн барын дүрд дуу оруулсан. Бар бол хүчирхэг амьтан. Таныг үзэгчид бар шиг хүчирхэг эмэгтэй гэлцдэг?

 

-Барын дүрд дуу оруулах амаргүй ажил байсан. Хүн хүчтэй байлаа гээд адгуусыг гүйцэхгүй. Үлгэр жишээч байх нь миний гол зорилго. Хүүхдүүдийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээж л явна. Мэдээж хэрэг уран бүтээл завгүй ажлын төлөвлөгөөнөөс болж хүүхдүүддээ гомдоох үе зөндөө. Гэхдээ ээжийн хувиар их л хичээж байна.

 

-Нээлтэд та хүүхдүүдээ дагуулан ирсэн. Уг цуврал тэдэнд таалагдсан уу?

 

-Тиймээ. Киноны дараа Захара аав шигээ өндөртэй чихмэл панда худалдан авсан.

 

-Дахин хүүхэлдэйн кинонд дуу оруулах уу?

 

-Мэдээж хэрэг. Хүүхдүүдийг баярлуулна гэдэг гайхалтай ажил. Миний тоглосон ихэнх уран бүтээл багачууд үзэхэд тийм ч тохиромжтой биш. Тиймээс хүүхдүүдийг баярлуулах ажлаас би татгалзахыг хүсэхгүй байна. Боломж л олдвол багачуудыг баярлуулмаар байна.

 

-Уг киноноос олсон орлогыг “ДОХ”-ын халдвар авсан хүүхдүүдэд хандивлана гэж сонссон уу?

 

-Зөвхөн Америкийн кино зах зээлээс олсон орлогыг. Би НҮБ-ын элчийн хувиар энэхүү кампанит ажлыг зохион байгуулж буй юм. Гэхдээ уран бүтээлчдийнхээ дэмжлэгийг аваагүй байсан бол энэхүү ажлыг эхлүүлж чадахгүй байсан.

 

-Уг бүтээлд хамтран ажиллахад хамгийн таатай уран бүтээлч хэн байв?

 

-Жак Блак. Энэ залуу үнэхээр хөгжилтэй. Түүний дэргэд байх үнэхээр тухтай байдаг. Мөн Люси Луи. Энэ бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй.

 

-Та ч гэсэн гайхалтай харагддаг. Гэхдээ саяхны нээлтэд ирэхэд их жин хассан харагдаж байсан. Таны эрүүл мэндийн асуудал олон хүний анхаарлыг татдаг?

 

-Их ачаалалттай ажиллаж байгаа. Мэдээж хэрэг ажил мэргэжил, карьер гэхээсээ илүү гэр бүл болон уран бүтээл минь эхэнд байгаа.

 

-Та уг бүтээлээс өмнө нөхөр Брэд Питтийн хамтаар “Далайн эрэг” кинонд тоглосон?

 

-Тиймээ их сайхан. Гайхалтай мэдрэмж төрүүлсэн агшин. Түүнтэйгээ гэртээ, зургийн талбайд ч хамтдаа байх сайхан байсан.

 

-Сүүлийн үед та жүжигчин гэхээсээ илүү найруулагчийн ажилд татагдах болсон мэт. Вьетнамд үргэлжилж буй шинэхэн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

 

-Аль болох бодит амьдралаас сэдэвлэсэн кино бүтээхээр зорьж байна. Тун удахгүй нээлтээ хийх болно. Мэдээж хэрэг Азийн амьдралыг сайн мэдэхгүй Европ үзэгчдэд таалагдах байх.

 

-Таны найруулсан бүтээл ямар нэгэн шагнал хүртээсэй хэмээн хүсч байна уу?

 

-Тиймээ, жүжигчний хувиар бус найруулагчийн хувиар шагнал авмаар байна. Мэдээж хэрэг нэр хүнд, шагнал урамшуулал авахын тулд өөрийн чадвараа туйлд нь хүртэл ашиглаж байна.

 

-“Вьетнам охины тэмдэглэл: Тэр эхэлж миний эцгийн буудсан” кинонд таны хүү Маддокс тоглож байгаа гэх мэдээлэл гарч байгаа?

 

-Тиймээ олны хэсэгт.

 

 

-Маддокс тун гайхалтай харагдаж байна. Яг л аав шигээ сэтгэл татам юм?

 

-Тиймээ хүүгээрээ бахархаж байна. Брэд бид хоёр шиг уран бүтээлч болно хэмээн шийдчихсэн байгаа.

 

-Таны гадаад төрх тачаангуй гэхээсээ илүү эмэгтэйлэг, ажил хэрэгч харагдах боллоо. Хэдэн жилийн өмнө таны даашинзууд тун задгай байсан?

 

-Би 40 настай. Энэ насан дээр тачаангуй харагдахаасаа эмэгтэйлэг харагдах нь зөв байх. Хүүхдүүдийнхээ төлөө гадаад төрхөө өөрчлөх бол асуудал биш.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
АНЖЕЛИНА ЖОЛИ ҮНЭХЭЭР САЙХАН ХҮҮХЭН.БАС САЙН ЖҮЖИГЧИН САЙН ЭЭЖ ШҮҮ.
2016-01-30