Рамирэс 25 сая фүнтээр хятадад ирлээ
2016-01-29


Хятадын Жиансу Сунинг клүб Бразил хагас хамгаалагч Рамирестэй 4 жилийн гэрээ байгуулжээ. Тэд Челсид 28 настай тоглогчийн төлөө 25 сая фүнтийг төлсөн нь Хятадын сүпер лигийн рекорд наймаа болсон байна. Челси түүнийг 2010 онд Бенфикагаас 17 сая фүнтээр авч байсан билээ. Рамирес уг нь өнгөрөгч оны 10-р сард Челситэй шинэ гэрээ байгуулсан ч энэ улиралд ердөө 7 тоглолтод гараанд гарч тогложээ. Тэрээр Челсигийн төлөө 251 тоглолтод оролцож 34 гоолыг оруулсан байна.

Shuud.mn
Сонин хачин