Энэ өдрийн өрнийн зурхай
2016-01-30

Хонь (3/21-4/19)

 

Таныг хүнд хэцүү ачаалалтай өдөр хүлээж байна. Ердийн ажлаа гүйцэтгэхэд ихээхэн хүчин чармайлт, шинэлэг санаа шийдэл шаардагдана. Баялаг уран сэтгэмж төсөөлөл нь таныг амжилтанд хүргэх магадлалтай. Энэ өдрийн төлөвлөгөөг нямбай, тодорхой төлөвлө. Гол нь бүдүүлэг алдаа гаргахгүй байх хэрэгтэй.

 

Үхэр (4/20-5/20)

 

Амрах өдөр. Хайр дурлалын энерги авах, өөрийгөө хөгжүүлэх, өнгөрснөө тунгаан бодох өдөр. Сэтгэл хөдлөл, оюун санаагаа цэгцтэй болгохыг хичээ. Өнөөдрийн үйл явдлууд таны дотоод мөн чанарын тусгал болох болно. Элдвийн зөн совин, учрал тохиолдолд анхаарлаа хандуулж, түүнд нягт нямбай, гүнзгий дүн шинжилгээ хий. Зүүд зөнтэй байна. Өдрийн хоёр дахь хагаст сэтгэл зовоосон асуудлууд үүснэ. Энэ нь ойр дотныхон, хүүхдүүдтэй чинь хамааралтай байх болно. Таны харилцаа мухардаж, төлөвлөгдөөгүй зардалд хүргэнэ.

 

Хамтатгах (5/21-6/21)

 

Зүрх сэтгэлийн асуудлууд таны амьдралд чухал байр суурь эзэлнэ. Хэрвээ таныг хайр дурлал тойроод байгаа бол өнөөдөр тэр цагт цэг тавих болжээ. Ахуйн шинжтэй болон гэр оронтой холбоотой асуудлууд гарч ирж, түүнийг шийдэхэд таарч тохирсоң, шуурхай арга хэмжээ авахыг шаардах нь тодорхой. Биеэ барьж, тайван байгаарай. Гарч болох маргаан мэтгэлцээн хэзээ ч таны талд шийдэгдэхгүй өдөр болохыг сануулъя.

 

 Мэлхий  (6/22-7/22)   

 

Өнөөдөр багаар ажиллахад их тохиромжтой өдөр бөгөөд зорилгодоо хүрч чадна. Өмнө нь огт уулзаж байгаагүй хүнтэй танилцах хэдий ч танд түүнийг өмнө нь мэддэг байсан юм шиг сэтгэгдэл төрнө. Бизнесийн яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг зориудаар бүрхэгдүүлэн орхисон байх вий. Юу нь буруу юу нь зөв эсэхийг олохын тулд өөртөө цаг гарга. Энэ ордны хосуудад өрсөлдөгч гарч ирэх бөгөөд тэр танд хичнээн таалагдахгүй байсан ч биеэ барихыг хичээ. Харин байдал улам хэцүү болж ирвэл соёлтойгоор түүнийгээ ирэхийлэх хэрэгтэйг сана.

 

Арслан (7/23-8/22)   

 

Мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олохыг од эрхэс амлаж байна. Ажил хэрэгтээ төвлөрч, ажиллах чадвар гайхалтай өндөр байснаар үр дүнд хүрнэ. Үдээс хойш зарим нэг хүндрэлүүд гарах боловч бүү эмзэглэ. Азгүйтэл амжилт болон хувирна. Үүнийг сайн анхаарч авах гээхийн ухаанаар аливаад хандахыг зөвлөе. Өнөөдөр настангууд даралт ихсэх өвчнөөс болгоомжил.

 

Охин (8/23-9/22)   
 

Энэ өдрийн гол асуудал нь санхүүгийн хямралтай нөхцөл байдал байна. Олонх нь өр зээлээ төлж шинээр өр зээл тавина. Ийм нөхцөл байдал удаан үргэлжилнэ. Сэрэмжтэй бай. Илүү зарлага бүү гарга. Үнэтэй зүйл худалдан авахаас татгалз. Гэр бүлийнхээ өмнө заавал хийх зүйлс, өөрийн үүрэг хариуцлага зарим нэг байдлаар гарч ирэх ба өөрийнхөө үндсэн хэрэгцээг тодорхойлох шаардлага тулгарна.

 

Жинлүүр (9/23-10/22)   

 

Харамсалтай нь үдээс хойш стресст орж бие махбодийн ачаалал ихдэх магадлалтай. Муу санаатнуудын далд явуулгад тайван ханд. Ийм явдлуудыг цагаа олоогүй тоглоом мэтээр өнгөрөө. Гэр бүлийн хамгийн жижиг асуудлуудыг ч шийдэж чадахгүй бололтой. Илүү сайн цаг гарч ирэх учир бүх зүйлийг хойш тавь. Арьс үс, хумс, гэмтэх бололтой.

 

Хилэнц (10/23-11/21)   

 

Өнөөдөр матрынхан үүлэнд умбаж үл гүйцэлдэх төлөвлөгөө зохиож, үүнийхээ төлөө ямар ч хүчин чармайлт гаргахгүй нь. Эргэн тойрныхон нь түүнээс тодорхой үйл ажиллагаа шаардаж байна. Одоо таны харилцаа холбоонд дэврүүн хийсвэр сэтгэл бус харилцан хамтын ажиллагаа дэмжлэг шаардлагатай байна. Өөрийн хийж чадахаас илүүг бүү амла. Согтууруулах ундаа уух гэж байгаа бол машинаа гэртээ орхи, та нэлээн уух болно.

 

Нум (11/22-12/21)   
 

Өнөөдөр уулзсан хүмүүс, болсон үйл явдал таныг эргэлзээтэй байдалд оруулна. Бүх зүйлийг тайван хүлээж авч, өөрийгөө тайвшруул. Сурч мэдэж, судалгаа хийх нь таны ажилд тус болно. Та өмнө нь сонсож байгаагүй газар луу явбал илүү сонирхолтой байх болно. Олон нийтийн ажилд болон өөр газар оронд сайн дураар аялах боломж гарна. Таны олж авч чадах зүйл хязгааргүй бөгөөд таны амьдрал шинэ боломжуудаар дүүрэн байдаг гэдгийг мартах хэрэггүй.

 

Матар (12/22-1/19)   

Хэдий ажил ихтэй ч гэр бүл, үр хүүхдэдээ зориулах цагийг тооцоолон гаргаж, тэдэнд таны хайр халамж хэрэгтэй байгааг санахад илүүдэхгүй. Өөрийгөө бөөцийлж ханиад шуухинаа хүрч өдвөхөөс сэргийлж эмчилгээ сувилгаа хийх хэрэгтэй. Сөрөг сэтгэл хөдлөлийг барьж байхыг сануулж байна. Ойр дотны хүмүүсийн өдөөн хатгалгад бууж өгөлгүй, харилцаа холбооны учрыг тайлбарлахаас зайлсхий.

 

Хумх (1/20-2/18)   

 

Бүх талын харилцаанд таатай өдөр. Бэлгийн хүсэл, мөн бусад мөрөөдлүүд ч биелэнэ. Санхүүгийн байдал тогтвортой хэвээр байна. Тоглоомонд оролцвол азтай байна. Жижиг ололт ялалтуудаараа бахарх. Энэ нь томоохон амжилт, ялалт дагуулна. Одоо урсгал даган хөвж болохгүй чухал үйл явдалд бэлтгэх цаг үе. Томоохон ажлыг дуусгахын тулд алхам бүрээ нарийн төлөвлөх хэрэгтэй бөгөөд хийсэн ажлаа ахин дахин хийхгүйгээр сайн хий.

 

Загас (2/19-3/20)

Гэр ахуйн асуудлууд олон жижиг зардлууд шаардана. Ажил дээр бүх зүйл хэвийн бус байна. Хүнд хэцүү ажлуудыг чанартай түргэн гүйцэтгэх чадвар тань өө сэв эрэмтгий дарга ба хамаатнуудын нүүрэн дээр таны нэр хүндийг өсгөх болно. Чуулга уулзалтад бүртгүүлэх, сургалтын хөтөлбөрт хамрагдах, эсвэл сургуулийн хөтөлбөр сонгох нь танд болон таны хүүхдэд тустай байх болно.

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01