Удахгүй зика вирусын эсрэг вакцин бэлэн болно
2016-01-31

 

“Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирусыг зогсоох вакциныг энэ оны эцсээр гарган авна” хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Уг вакциныг гарган авахаар АНУ болон Канадын эмч нар хамтарч байгаа гэнэ.

 

Зика вирусийн эсрэг вакцин гарган авах тусгай багт АНУ-ын Пенсильванийн их сургууль, “Inovio Pharmaceuticals” байгууллага болон Өмнөд Солонгосын “GeneOne Life Science” компани багтжээ.

 

Канадын Лаваль хотын их сургуулийн эмзүйч Гэри Кобинжер “Бид ирэх есдүгээр сард клиникийн туршилтыг эхлүүлэх болно. Хэрвээ уг туршилт амжилттай болбол энэ оны эцэс гэхэд зика вирусын эсрэг вакцин бэлэн болно” гэж хэлсэн байна.

 

“Зика вирусын халдвар авсан хүний тоо 3-4 сая байж магадгүй” хэмээн ДЭМБ-аас мэдээлжээ. Зөвхөн Бразил улсад уг вирусын халдвартай байх 1.5 сая иргэн байгааг тогтоожээ. Халдвар авсан эхээс төрсөн ургийн  тархины хөгжил зогсож, улмаар жижигхэн толгойтой төрөх нь ихэсчээ.  Бразилийн зүүн мужуудад жижигхэн толгойтой 3800 хүүхэд мэндэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bolooshde
2016-01-31