“Болор цом”-ын эзэн маргааш тодорно
2016-02-01

 

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам маргааш буюу хоёрдугаар сарын 2-нд  болох гэж байна. Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохиогдож ирсэн уг наадам энэ жил Улаанбаатар хотод болж буй юм.

 

Наадмын  эхний шатны шалгаруулалтаас:

  • 1. Б.Алтанхуяг
  • 2. М.Амархүү
  • 3. Н.Батболд
  • 4. Б.Батсайхан
  • 5. Б.Баттулга
  • 6. Л.Батцэнгэл
  • 7. Б.Батхүү
  • 8. Т.Баянсан
  • 9. Б.Болорцэрэн
  • 10. Б.Буянбадрах /Ховд/
  • 11. М.Билэгсайхан
  • 12. Л.Ганзул
  • 13. Д.Гансүрэн /Хэнтий/
  • 14. Э.Гантулга
  • 15. Ц.Гончиг /Хөвсгөл/
  • 16. Ч.Дамдиндорж
  • 17. Н.Мөнхбаяр
  • 18. Н.Минжинсайхан
  • 19. С.Начин
  • 20. П.Нямлхагва
  • 21. М.Отгонбаяр
  • 22. Б.Тогмид /Өвөрхангай/
  • 23. Ай.Төмөр-Очир
  • 24. Д.Түвшинцэцэг
  • 25. Б.Чулуунцэцэг
  • 26. М.Уянсүх
  • 27. С.Ууганбаяр
  • 28. Ч.Ууганбаяр
  • 29. О.Цэнд-Аюуш
  • 30. Ц.Эрдэнэбаатар
  • 31. О.Эрдэнэбүрэн
  • 32. Э.Уран - /ӨМӨЗО/
  • 33. Т.Энххад /ӨМӨЗО/ яруу найрагчид тунаж үлдээд буй юм.

Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт маргааш  “Соёлын төв өргөө”-нд 18.00 цагт эхэлж “Болор цом”-ын эзэн тодорно.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин