Монгол дээл ямар үнэтэй вэ
2016-02-02

Монгол зон олны уламжлалт Сар шинийн баяр болоход 7 хоног үлджээ. Идээ цагаа, ууц, өвчүүгээ бэлтгэж базаалаа. Одоо харин  өөрсдийгөө гоёх цаг гаргах нь зүй. Тиймээс бид энэ удаад  үндэсний дээл, хувцасны үнийн талаарх мэдээллийг Нарантуул захаас бэлтгэлээ. Захын үнэ дэлгүүрийнхээс харьцангуй хямд байдаг учир тус захыг зорьсон хэрэг. “Нарантуул” худалдааны төвд 61 дээл худалддаг лангуу байдаг бөгөөд нэг лангуунд дунджаар 15 өнгө бүхий 30 орчим төрлийн дээл зарагддаг гэдэг. Тус лангуунд иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байв.

 

Хамгийн хямд үнэтэй дээл 70 мянга

 

Гэр бүлээрээ нэг өнгийн эсвэл ижил загварын дээлээр хослох явдал элбэг болсон нь эндээс харагдана. Гэр бүлийн гурвын хос дээл 300-500 мянган төгрөгийн хооронд үнэтэй байх юм. Харин бага насны хүүхдийн дээл дангаараа 35-54,500 төгрөг, эмэгтэй хүний загварын дээл 85-270 мянган төгрөг, эрэгтэй энгийн дээл 90-300 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Хамгийн хямдхан дээл 70 мянган төгрөгийн үнэтэй байв. Адгаад хэлчихвэл “оёсон л болсон”, бүс тогтдоггүй үлхэгэр материалтай дээл тийм үнэтэй байгаа юм уу даа гэж ойлгосон.

 

Ээжийн  надад оёж өгдөг шиг энгийн л хөх даалимбан, пүүсүү дээл энд ховор юм. Бүгд л ямар нэгэн хээ хуартай, давхар эмжээртэй, хүннү загвартай, мандухай энгэртэй, нуман захтай зэрэг уран нарийн хийцтэй харагдав. Тэр ч утгаараа хийц, материалаасаа хамаарч монгол дээл 130-500 мянга хүртэлх үнэтэй байна. Эгчид багадсан дээлийн хуулгаар элбэгхэн дээл ээж, хэдэн ч төгрөгийн гарлаггүй хийгээд өгчихдөг байсанд ч тэрүү надад бол үнэтэй санагдаж байлаа. Гэвч тэндхийн худалдагчид “Энэ жил их хямдхан зарагдаж байгаа” л гэнэ. Хямралтай үеийн хямрал гэдэг нь л энэ болов уу.

 

Материалыг нь аваад дээлээ оёод өмсвөл 60 мянга

 

Дээлнийхээ материалыг өөрөө аваад, дээлээ оёж өмсөхөд хэдий хэр өртөг орох талаар бяцхан тооцоо хийхээр бөс барааны тасгаар баахан таваргав. Метр нь 4-15 мянган төгрөгийн үнэтэй зүсэн зүйлийн торго байх юм. Хамгийн үнэтэй нь үйтэн хуар торго 25-60 мянган төгрөгийн үнэтэй байв. Худалдагч эгч “Та нарын насны бүсгүйчүүд заавал үнэтэй торго өмсөхийн оронд энгийн цэвэр даавуугаар дээл хийж өмсвөл илүү зохимжтой” хэмээн  бизнес сэтгэлгээгүй харин ч нэг  чин сэтгэлийн бяцхан зөвлөгөө өгөөд амжлаа.

 

Нэгэнт дээлийн өнгө авсан хүнд зулхай дотор, эсвэл хөвөн, товч, эмжээрийн хошуу хоргой хэрэг болно. Товчны хувьд цэвэр гууль, өнгөлж мөнгө шиг болгосон төмөр, элдэв шилэн гээд төрөл бүрийн товч байна. Янз бүрийн материалыг нүхэлж, дээлийн товч урласан нь ч байна. Есөн ширхэгтэй товч нь 3-10 мянган төгрөг юм билээ. Эмжээрний хувьд дээлний өнгөнд уусах, өргөн нарийн зэргээсээ шалтгаалж 2500-5000 төгрөгийн үнэтэй байв.

 

Ширээстэй, ширээсгүй, нимгэн зузаан зулхай дотор 4500-6000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Мөн цагаан, бор хөвөн 7-15 мянган төгрөг байв. Нэг хүнд 3 метр даавуугаар дээл хийе, гайгүйхэн шиг даавуу метрыг нь 15 мянгаар аваад өөрөө оёж өмсөе гэвэл дээл 55-60 мянган төгрөгөөр бүтчих бололтой юм. Харин цэвэр хурган дотортой дээл хийж өмсөе гэвэл нэг дээлэнд 40 ширхэг арьс орно гэж бодоход дунджаар 1 сая төгрөгөөр дээлтэй болох нь. Учир нь хурганы арьс ширхэг нь 15-30 мянган төгрөгийн үнэтэй байна.

 

Тийшээ ч нэг, ийшээ ч нэг дээл сонирхож зогссон бүсгүйтэй жаал хөөрөлдөв. Цагаан сараар найзуудаараа бие биенийхээ гэрт зочлох гэнэ. Тэгэхдээ бүгд дээлээр гоёно гэж тохиролцсон аж. “Монгол дээл өмсөхөд биед эвтэйхэн юм билээ. Яг  надад л зориулаад оёчихсон гэлтэй үнэхээр гоё дээл нь жаахан үнэтэй юм аа” гэж хуучлаад гэмгүй инээвхийлэв.

 

Дуураймал бүс 18 мянга, жинхэнэ мөнгөн бүс 300 мянган төгрөг

 

Хантааз болон монгол цамц сонирхох иргэд цөөнгүй байна. Үнийн хувьд хантааз 50-120 мянга, монгол цамц 45-100 мянган төгрөг байна. Бидний хэлж заншсанаар цацагтай лам бүсээр залуучууд ихэд гоёх болсон. Үнийн хувьд 15-30 мянган төгрөг. Мөн бүсний дурдан өнгө өнгөөрөө байлаа.  Метр нь 5-10 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Эрэгтэй хүн таван метр дурдангаар бүс хийнэ гэвэл 25-50 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх нь. Харин эмэгтэй хүн гурван метр дурдангаар бүс хийхэд хүрнэ. Ингэж тооцвол 15-30 мянган төгрөгт хэлбэлзэх юм. Бүс сонирхлоо. Ширэн болоод төмөр тоноглолтой болон дуураймал хөнгөн цагаан аралтай бүс 18-60 мянга бол жинхэнэ мөнгөн аралтай, ширэн бүснүүд 300 мянгаас дээш үнэтэй байв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hujaa manj deel
2019-01-10
өвөө:
ма ай утаг ховдод ташуу захтай д лийг лам дал хүрж сахил хүртс чавга цхоёр л өмсдөг байса юв сахил хүрт гүй чавга ц өмсөх ёсгүй байж ашгүй рө хийлөгч га ц удаа өмсөөд болисо
2016-02-03
Зочин:
mongold odoo manjuud l baigaa sh de
2016-02-03
zochin:
manj deel gej yamar deel b.dag um be 175.211 ee
2016-02-02
Зочин:
Ene deelee bolioo Yamar OvorMongoluud bishdee odoo shine tsag deer bolovson bolovsroltoi baitsgaaya.Mod bish buduuleg huvtsaa boli colootoi bie c zasaj bolohgui teneg huvtsasaa bolitsgoo.
2016-02-02
Зочин:
bi manjiig uzen yaddag. manj deel omsohgui!!!!!
2016-02-02