Нефть боловсруулах үйлдвэр барина
2016-02-02

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих шийдвэр гаргажээ.  Үүнтэй холбогдуулан  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнбат мэдээлэл хийсэн юм.

 

Тус үйлдвэр нь жилдээ 2.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Түүхий эдээ дотоодоосоо хангана. Монгол Улсын нефтийн жилийн хэрэглээ 1.2 сая тонноор хэмжигддэг. Үйлдвэрийг Бор-Өндөрт барих нь эдийн засгийн хувьд ч, газар зүйн байршлынхаа хувьд ч зохимжтой гэдэг нь судалгаагаар батлагдсан гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцлоод сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Нефтийн үйлдвэр баригдах үйлдвэрийн байршил нь тодорхой болсон уу?

 

-Яах аргагүй олон жил үргэлжилсэн яриа. Тусгай зөвшөөрөл авсан 10 гаруй компани нефть боловсруулах үйлдвэр барина гээд ажил хэрэг болоогүй нь үндсэн түүхий эддээ тулгуурласан шийдвэр гаргаж чадаагүйтэй холбоотой болов уу.  Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлийн олон шийдвэр УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарч байсан. Түүнд стратегийн үйлдвэрээ дотоодынхоо түүхий эддээ тулгуурлаж өөрсдөө хөрөнгө оруулалт босгож барих нь зөв юм байна гэсэн шийдвэр гарсан байсан. Үүний дагуу Засгийн газар шийдвэрээ гаргалаа. Энэ үйлдвэр дотоодынхоо нөөцөд тулгуурласан үйлдвэр байна. Таван байршил сонгосон байснаас хагмийн ашигтай нь Бор-Өндөр сум. Усны нөөц, байршлынхаа хувьд ч Дорнодод боловсруулсан нефтиэ шугам хоолойгоороо татсан ч тэр ложистикийн хувьд хамгийн ашигтай байрлал болж буй учраас шийдвэр ингэж гарч байна.

 

Сар шинийн дараа Дорнодын газрын тосны түүхий нефтийн олборлолттой газар дээр нь танилцана.  Боловсруулах үйлдвэрийн тухайд үйлдвэр нь хувийн хэвшлийн консерциум дээр тулгуурлагдсан хөрөнгө оруулалтаар явна. Үүнд төр оролцохгүй. Оролцох нэг хувилбар байж болно. Хяналтын алтан хувьцаатай байж болно Харин түүхий нефть дамжуулах хоолой нь төрийн мэдлийн байна. Ажлын явцын талаар аж үйлдвэрийн яам тодорхой мэдээлэл өгч байна. Нэгдсэн бодлогын хүрээнд бүх талууд ижил тэгш оролцох гарааны нөхцөлийг бий болгосон.

 

-Нефть боловсруулах үйлдвэрийг барих ажил хэзээнээс эхлэх вэ?

 

- Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг 2016 ондоо эхлүүлнэ. Энэ оны гурав, дөрөвдүгээр улиралдаа багтаагаад сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлана. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
HOOSON YARIDAG MONGOLOO GEJ......
2016-02-03
худлаа даа:
нэг хэсэг унтана, зүүдлэнэ, цочиж сэрнэ, дахиад унтана зүүдлэнэ, сэрнэ энэ бол сонгуулийн мөчлөг гэдэг зөгнөлт инээдмийн жүжиг юм
2016-02-02
иргэн:
Сайхан лааж байна даа. Юу ч гэж бурж байсан дараа нь хариуцлага тооцохгүй юм чинь гээд Элбэгдорж шигээ хошгируулаад дахиад сонгуульд ялна гэж бодож байвал МАЙ за юу....
2016-02-02
Новш минь:
Нефть барих үйлдвэр чинь одоо ашиглалтад орсон байх ёстой байсан! Одоо юу солиороод шав тавих юм яриад унав аа? Энэ бол балайрал даа!
2016-02-02
irgen:
Songuuli bolohiin omno dandaa l iim uildver barina gej yarij zarimdaa bur suuri tavij bna gej jujigledeg. Hudlaa hutsaj l bai odoo ta nart nohoi ch itgehgui. Ter tusmaa ene Erdenebat gedeg tenegt.
2016-02-02
bardaggui dee:
ali deer ued barina geed baisan duusaagui baisan yum uu ehleegui baisiim uu ???
2016-02-02
Зочин:
neftiiin uildver tezu hiine geed bas mungu suulgaad heden terbumaar ni ideed bsan yaasan ve
2016-02-02
hudalch:
ENE ZERGIIN HALZAN TOLGOIT CH BARICHDAG ED BISH BAIHAA
2016-02-02
S:
ingeed shaagaad ehelheer neeree songuuli dohoson yum bnshv, barisniiha daraa gutsaldaa ats min
2016-02-02
Зочин:
ochirbat deelee mylaagaad margaashaas ehlej barina geed hulhidaad heden jil bolow songuuliin shou hamar n tomrood zadrah shahsan bn buzar n garj bga ter hamraar n mongoloo bodogui muuhai hun bn ochirbat odoo hurtel tuuhiigeer n hujaa ruu gargaad hujaagaas untei awdag bolowsoruulsanaa ene eh oronj uu ochirbat gua
2016-02-02
Zichin:
Yrisanaa hiih htei bna nefted oros ruu buh dollaraa ursgaj bna
2016-02-02
иргэн:
Үйлдэл болгох хэрэгтэй.Азийн бар болох юу болсон бэ?Хариуцлага тооцоогүй бол юу ч амалсан 25 жилийн дараа бахь байдгаараа л байх болно.П.Очир батаас эхлэх хэрэгтэй.Хувийн өмчийг нь хурааж түүгээр нь нефтийн үйлдвэр барьж улсын мэдэлд цагаан дээлтэй нь ШИЛЖҮҮЛ.
2016-02-02
зочин:
сонгуулийн синдром
2016-02-02
Зочин:
П.Очирбатаас эхлээд үйлдвэр барихад саад хийх хүмүүс олон байгаа биздээ.Хувьдаа завшиж чадахгүй болхоороо хэцүүднээдээ.Үнэндээ хужаа ах дүүсрүүгээ өдөр шөнөгүй зөөж Монголын баялгыг хувьдаа ашиглах шиг болж байгаа хүндээ.Тэгээд ҮХЦ-эд сууна.Том аж ахуйнханд зөвлөх нэрээр мөнгө тууна.Ард түмэн эх орон ийм хүнд үед зарим баялгын хулгайчид зүгээр унтаж байхад нь ард түмнээс хулгайлж авсан газрын баялгаас сая саяаараа мөнгө урсаж орж ирж байгааг үтэр түргэн зогсоож ард түмэн төр засгын мэдэлд авах хэрэгтэй л баймаар!
2016-02-02
Зочин:
нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын шахаанд ороод сарничихгүй бол ч зөв л санаа. уг нь аль эрт л ингэх байсан юм. Чингис, Самурай бондын хөрөнгөөр элбэг босчих байсан биз. тэгсэн бол үр өгөөжөө хурдан өгөөд өрнөөсөө хурдан гарчих боломжтой болох байсан ч юм билүү. ЭЗ-ийн нарийн тооцоо л хэрэгтэй л дээ.
2016-02-02
Иргэн:
Улсын дансыг улайлгаж цалин, тэтгэврээ тавих мөнгөгүй болгочихоод балдуушаараа ийм үйлдвэр барих юм бэ?
2016-02-02
Зочин:
Ярихгүйгээр чимээгүй хийж болдоггүй юмуу, гадна дотны шатахууны бизнес хийгчдийн элдэв дарамт, ашиг сонирхлоос болж наад ажил чинь бүтэхгүй байгаа юм бишүү
2016-02-02
Зочин:
zuud
2016-02-02