Колумбад 20 мянган хүн зикагийн халдвар авчээ
2016-02-02

 

Колумбын Эрүүл мэндийн яам “20 мянган хүн зика вирусын халдвар авсан” хэмээн ДЭМБ-д явуулсан тайландаа дурьдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.  Халдвар авсан хүмүүсийн 2100 нь жирэмсэн эмэгтэйчүүд гэнэ. Халдвартай эхээс төрсөн ургийн тархины хөгжил зогсч, улмаар жижигхэн толгой мэндэлж байгаа юм. Эмч нар жирэмсэн эхчүүдийг тусгаарлаж, биеийн байдлыг нь хянаж эхэлжээ. Одоогоор тус улсад жижигхэн толгойтой хүүхэд мэндлээгүй байна.

 

Засгийн газар зика вирусыг хүнд халдааж буй шумуулыг устгах ажилд армийнхан болон цагдаагийн албан хаагчдыг дайчилж эхэлжээ. Тусгай утлага болон шумуулын эсрэг хорыг олон нийтийн газраар цацаж, бага сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон аж.

 

Мөн тус улсын Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийг энэ оныг дуустал жирэмслэхгүй байхыг уриалжээ

.

ДЭМБ, зика вирусыг тахал шиг хурдан тархаж буйг мэдэгдэж, 3-4 сая иргэн тус вирусын халдвар авсан гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин