Гондурас улс онц байдал зарлажээ
2016-02-02

 

Гондурас улс зика вирусын улмаас орон даяар онц байдал зарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тус улсад зика вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын эрүүл мэндийн яам “2016 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар 3896 хүн тус вирусын халдвар авч, эмчилгээ хийлгэж байна” гэж мэдэгджээ.  

 

Халдвар авсан хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэйчүүд байгаа хэдий ч албан ёсны тоог сэтгүүлчдэд хэлээгүй байна.

 

Гондурас улсад жижигхэн толгойтой хүүхэд мэндлээгүй гэдгийг эрүүл мэндийн сайд баталж “Бид халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг ажиглаж байна” гэж хэлжээ.

 

Онц байдлын хүрээнд бүх сургууль, цэцэрлэг болон нийтийн спорт заал зэргийг хаасан байна. Засгийн газар вирус тарааж буй шумуулыг устгах ажилд 1.4 сая ам.долларыг төсөвлөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин