Г.Шийлэгдамбыг хамгаалалтад авсан уу
2016-02-04

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба авлигын хэргээр шалгагдаж, батлан даалтад гараад байх хугацаандаа “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, намынхаа даргын эсрэг зүйлүүд ярьсан билээ. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяр санхүүжилт олж ир гэж гишүүдээ шахдаг учраас танил ахаасаа мөнгө авч, Н.Энхбаярт өгсөн хэмээн ярьсан.

 

Мөн хорих ангиас илгээсэн захиа, шахалт дарамтаар ажлаа өгсөн хэмээн ярьсантай нь холбогдуулан түүнд маш их дарамт учирч байгаа гэх мэдээлэл байна. Ярилцлагад орохоор студид ирэхэд нь хэсэг бүлэг хүмүүс түүнтэй уулзана хэмээн дайрсан гэх мэдээлэл ч бий. Иймд хуулийн байгууллагаас Г.Шийлэгдамбын амь нас аюултай байдалд байгаа, мөн гадны нөлөөллөөр амь насанд нь халдаж болзошгүй гэсэн үндэслэлээр хамгаалалтад авчээ.

 

Түүнчлэн өөрийнх нь бичсэн захидлыг АТГ-аас шалгахаар болжээ. АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэмэлт ажиллагаа хийлгэхээр Г.Шийлэгдамба нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас мөрдөн байцаалтад буцаасан. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа уч­раас илүү дэл­гэ­рэн­гүй мэдээ­лэл өгөх боломж­гүй бай­на.

 

АТГ-аас МАХН-ын байр­ны сан­хүү­гийн өрөөнд нэгж­лэг явуулж, шаард­­лага­тай барим­туу­дыг хураан авах ажил­ла­гааг гүй­цэт­гэ­сэн. Нэгж­лэ­гийг хуульд заа­сан үн­дэс­лэл, жур­мын да­гуу прокуророос өгсөн зөвшөөрлийг үндэслэн хийсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны үеэр тухайн байгууллагын цахим сүлжээг тасалсан, хэвийн үйл ажиллагаанд нь саад учруулсан зүйл байхгүй.

 

Г.Шийлэгдамбын гаргасан захидалтай холбогдуулж тодорхой нэр бүхий албан тушаалтнуудаас асууж, тодруулах ажиллагаа хийгдэж байна” гэсэн мэдээлэл өгсөн байна.

 

Эх сурвалж: www.mminfo.mn
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өрөвдмөөр амьтан даа хөөрхий сайд иайд ч гэх шиг Энэ улс төрчдийг харахаар ой гутах юм . Бүгд шүү Гэр хорооллын борог амьдралтай ардын хүүхэд эд нараас 100000 илүү ард олноо бодож үнэн зөвийн төлөө зүтгэнэ дээ. Минмй монголын заяа ингэж хаях гэж
2016-02-04
naa:
Naad gulugiig chini hen tooj aldag ym be hudlaa enkhbayriin esreg huvildaand oroltssondoo bantaj hamgaalaltand orj bga ym elbegee hamgaalaltaas gadna uur yu amlasan boldoo
2016-02-04
зочин:
Ёстой арчаагуй аймхай, өрөвдөлтэй, боловсроллын түвшин их доогуур амьтан юм аа энэ Шийлэгдамба. Ийм доошоо орчихсон эр хүнийг харахаар ой гутах юм. Ийм хүнийг юун их өндөр албан тушаалд тавидаг юм бэ.Энэ бол Н.Энхбаяр даргын боловсон хүчний алдаа.
2016-02-04