Европын парламент ОХУ-ын Засгийн газарт хандан Крымийн хойгийг чөлөөлөхийг уриалсан байна. “Хэрвээ Орос улс Крымийг чөлөөлж Украинд эргүүлэн өгвөл тус улсын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо цуцлах болно” гэж мэдэгдсэн тухай “www.themoscowtimes.com” мэдээллээ. Европын хүний эрхийн байгууллага уг саналыг гаргасан байна.
Өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард Крымийн хойгт бүх нийтийн санал асуулга явагдаж, нийт иргэдийг 97.7 хувь нь Оросын эх газар дагаар орохыг зөвшөөрсөн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, Крымийг эх газартаа нэгтгэж, албан ёсны айлчлал хийсэн билээ.
Энэ оны эхээр Европын холбоо Оросын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо зургаан сараас сунгасан. Хориг ирэх долоодугаар сарын 14-ны өдөр дуусах юм.
Б.Дэлгэрцэцэг