Бужумбура хотод халдлага үйлджээ
2016-02-08

Бурунди улсын нийслэл Бужумбура хотын цагдаагийн газар руу террористууд тэсрэх бөмбөг шидсэний улмаас дөрвөн хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  “Халдлагын улмаас өндөг зарж байсан 14 настай хүү болон цагдаагийн албан хаагчид амиа алдсан” хэмээн цагдаагийн газраас мэдээлэв.

 

Уг халдлагын захиалагчид тодорхойгүй байгаа ч халдлагын үеэр нэг этгээд “Ерөнхийлөгч Пьер Нкурунзиза өөрийн хүсэлтээр огцрохгүй бол бид халдлага үйлдсээр байх болно” хэмээн хашгирчээ.

 

Өнгөрөгч оны долоодугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Пьер Нкурунзиза ялалт байгуулсан юм. Сөрөг хүчин болон террористууд сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлэн олон удаа халдлага үйлдсэн билээ. Мөргөлдөөн болон халдлагын улмаас 400 гаруй хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин