Монголчууд хүрэл медалийн төлөө тоглоно
2016-02-15

2016 оны Хоккейн В ангилалын ДАШТ, ОХУ-д зохиогдож байна. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, түүхэндээ анх удаа медалийн төлөө тоглохоор шалгарч үлдээд байгаа аж.

 

Тэмцээний эхэнд манай улсын шигшээ баг Украйн, Хятад, Япон, Сомали, Чех гэсэн улсуудтай нэг хэсэгт тоглох байсан бөгөөд Украйн, Чех улсын багуудыг илт давуу ялсан байна. Үүний дараа Голландын шигшээ багтай тоглолт хийж 4:0 харьцаатайгаар ялалт байгуулжээ. Эл ялалтын дараа Монголын багийн тамирчин Д.Мөнгөнхуягтай Оросын “Р-Спорт” агентлагийн сурвалжлагч Василий Королев уулзан ярилцсан байна.  Тус ярилцлагад тэрбээр “Бид шөвгийн дөрөвт үлдсэндээ сэтгэл хангалуун байна. Харин цаашдаа яахыг харж байж л болно. Бид шилдгүүдийн А группт багтах бол хэцүү. Гэхдээ Монголын залуучуудын баг чадаж болох юм” хэмээсэн байна.

 

Тэмцээний хагас шигшээд Унгарын шигшээ багтай учраа таараад байсан ч 5:4 харьцаагаар ялагдал хүлээжээ. Ингэснээр  Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ баг Украйны багтай хүрэл медалийн төлөө тоглохоор шалгаран үлдээд байна. Тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 20.30 цагт Ульяновск хотын Волга спорт арена цогцолборт явагдана.

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hockey bish shuu. medeegee zasaarai. bandy buyu bumbugtei hockey
2016-02-15
Зочин:
Аль очигдор дууссан. Хоцрогдсон амьтад
2016-02-15