Зодооны үеэр 52 хоригдол амиа алджээ
2016-02-15

Мексикийн Монтерри хотын чанга дэглэмтэй “Топо Чико” шоронд өнгөрсөн баасан гаригт зодоон болсон юм. Тус шоронд хоригдож буй хар тамхины бүлэглэлийн дайчид хоорондоо зодолджээ. Хагас цаг үргэлжилсэн зодооны улмаас 49 хүн амиа алдсан бол өчигдөр хүнд бэртсэн гурван хоригдол амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ийнхүү шоронд болсон зодооны улмаас 52 хоригдол амиа алджээ.

 

“Амиа алдагсдын ихэнх нь дэлбэрэлтэд өртсөн. 11 хоригдол хутгалуулж амиа алдсан” хэмээн тус шоронгийн дарга мэдэгджээ.  Зодооны үеэр нэг этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм. Монтерри хотын тусгай хүчин уг шоронг хяналтадаа авсан бөгөөд цагдаагийнхан зодоонд оролцсон хоригдлуудыг шалгаж эхэлжээ.

 

Зодооны дараа тус шоронд хүмүүжиж буй хоригдлуудын гэр бүл шоронгийн гадна үймээн дэгдээсэн юм. Тусгайгийнхан өчигдөр шоронгийн гадна цугларсан хүмүүсийг хүчээр тарааж, шоронгийн ойр орчимд хяналтаа тогтоожээ.

 

Иргэд шоронгийн удирдлагуудаас амиа алдагсдыг нэрийг ил болгохыг шаардаж байгаа юм. “Амиа алдагсдын нэрийг задруулахыг удирдлагууд хатуу хориглосон” хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.

 

“Топо Чико” шоронд 3800 хоригдлын багтаамжтай ч зодооны үеэр 5247 хоригдол байсан гэнэ.

 

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
үнэн л мэдээ байхдаа , шоронд бөмбөг дэлбэлээд л бага зэргийн зэвсэгт мөргөлдөөн шиг л юм байна даа.
2016-02-15
Зочин:
Дайчид биш ялтанууд....
2016-02-15
tsogoo:
Zodoon bish allaga bn ooo
2016-02-15