Орон сууцны үнэ 10,4 хувиар буурчээ
2016-02-15

 

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 01-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 01-р сард 5.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар өссөн үзүүлэлт байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 18.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.0 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -1.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -14.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

5.7%

18.2%

-1.8%

Өмнөх сартай харьцуулахад

0.16%

-0.7%

-0.4%

Оны эхэнтэй харьцуулахад

0.16%

-0.7%

-0.4%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-10.4%

-7.0%

-14.2%

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5062 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үл хөдлөхийн үнэ хэт их унах нь улс орны эдийн засагт маш их сөрөг нөлөөтэйг мэдэхгүй байж хамаагүй бурах хэрэггүй л байхгүй юу. Банкууд хямрахаар орон сууцны зээл яг явагдаж харагдаач. Мөнгөгүй иргэд яаж ч хямдарсан байрыг Банкны зээлгүйгээр авч чаддаггүй л байхгүй юу. Өндөр үнэн дээр барьцаалагдсан байрны үнэ хэт хямдрах нь банкуудыг дампуулалд хүргэдэг байхгүй юу малаа.
2016-02-16
Зочин:
ene bairnii zeel songuuliin shou bolj duuslaa daraa n tom hohirol daguulna shuu
2016-02-15
Иргэн:
УИХ болон ЗГ ипотекийн зээлийг 5 хувь болгоод иргэддээ тусаллаа гээд байгаа нь тус огт биш юм аа. Хэрэв ипотекийн зээл өгөхгүй хаалаа гэсэн бол орон сууцны М2-ын үнэ 1.2 сая руу очино оо. Энэ бол жинхэнэ 30 хувийн ашиг шингээсэн үнэ байхгүй юу. 1М2-ын бодит өртөг 750-900 мянган төгрөг гэж гарч байгаа юм. Иймээс орон сууцны үнийн хөөс хагараад бодит үнэ рүүгээ очсных нь дараагаар ипотекийн зээлээ өгнө гэсэн бол жинхэнээрээ залуу иргэдээ дэмжих байсан юм. Гэтэл зах зээлийн эрэлт нь алга болчихоор АН-ын барилгын компаниуд нь шатчих гээд зовоогоод ирэхээр гэнэт УИХ болон ЗГ нь 8 хувь байсан зээлийн хүүг 5 хувь болгож хэргээр орон сууцны эрэлтийг өсгөж байгаа юм. Тэгэхээр нөгөө унаж байсан М2-ын үнэ буурахаа зогсож байгаа юмаа.
2016-02-15
zah zeeliin unendee arai l ochoogui bnadaa:
jinhene zah zeeliin unendee arai nl ochoogui bnadaa zuv zugeer jamaaraa yavj bsan bairnii uniig IPOTEK iin 8 garch ireed suga usguud hyamraagaad haychih yumdaa
2016-02-15