Аллахыг муулсан хэмээн залуусыг цаазалжээ
2016-02-17

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл тагнуул хийсэн, Аллах бурхныг шүүмжилсэн гэх үндэслэлээр 11 эрэгтэйг цаазалсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цаазын ялыг Сирийн Ракка хотноо үйлдсэн байна. Хэт даврагчид дээрх залуусын нүдийг боож, модон сандал дээр суулгаж, дараа нь хурц иртэй сэлмээр толгойг нь цавчжээ.

 

Амиа алдагсдын дунд 14 настай хүү байсан гэнэ. Хүүг тагнуул хийж, өөр зэвсэгт бүлэглэлд мэдээлэл дамжуулсан хэмээн буруутгасан байна. Харин 25-32 насны таван залууг архи ууснаас гадна “Аллах бол бурхан биш” гэж хэлсэн хэмээн буруутгаж, цаазалсан гэнэ.

 

Сирийн Хүний эрхийн байгууллага “Хэт даврагчид худал цуурхалд автаж, гэмгүй иргэдийг хохироож байна” гэж мэдэгджээ. Мөн хэт даврагчид хулгай хийсэн хэмээн гурван залуугийн гарыг цавчсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Золигнуудыг түрээслэх юмсан.МАН-АН-нхныг толгой дараалан толгойгүй болгоод өгвөл улс оронд мөн ч тустай үйл болохсон.
2016-02-18
Зочин:
bitgii maltaad bai. hun alah togloom bish! oyun uhaan hun l yum bol iim hargis uildleer bus oor olon arga zamaar asuudliig shiidej bolno
2016-02-17
зочин:
Төрийн ажил гацааж улс орныг хөгжүүлэхгүйн төлөө ажилласан гээд ингэвэл ирц дороо бүрдэнэ дээ.Хариуцлага гэж.....
2016-02-17
Зочин:
bitgii maltaad bai. hun alah togloom bish! oyun uhaan hun l yum bol iim hargis uildleer bus oor olon arga zamaar asuudliig shiidej bolno