Ирц бүрдээгүй байна
2016-02-18

Гишүүдийн ирц бүрдээгүйгээс ээлжит бус чуулган нээгдээгүй байна. Өнөөдөр 09.00 ээлжит бус чуулганыг нээхээр товлсон ч УИХ дахь АН-ын бүлэг, МАХН-ын гишүүд хуралдаандаа оролцоогүйгээс үдээс хойш хүртэл хойшлуулсан. Гэвч улстөрчид зөвшилцөлд хүрч чадаагүй бололтой. АН-ын бүлгийн 34, ИЗНН-ын нэг, МҮАН-ын хоёр гишүүн чуулганы танхимд ирц бүрдэхийг хүлээн суусаар байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, С.Оюун нар гадаадад томилолттой явж байгаа аж. Чуулганы танхимд хоёр гишүүн ирвэл ирц бүрдэхээр байгаа ч МАН, МАХН-ын бүлгийн гишүүд хуралдаандаа оролцохгүй гацаасаар байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин