Хэт даврагчид зугтааж эхэлжээ
2016-02-20

 

Сирийн Хомс хотноо хяналтаа тогтоосон Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид тус хотоос зугтааж эхэлсэн талаар АНУ тэргүүтэй олон улсын эвсэл тагнуулын мэдээллээс иш татан мэдээллээ.

 

Өнгөрсөн сарын эцсээр тус бүлэглэлийн удирдагчид Хомс хотоос зугтааж, улмаар Рамади хотноо байрлах нууц газартаа очсон юм.

 

Тэгвэл хэт даврагчид толгойлогчдоо дууриан тус хотоос зугтааж, аюулгүй газар очих болжээ.

 

Тагнуулын мэдээллээр Хомс хотноо өнгөрсөн сард  1400 гаруй хэт даврагч байсан гэв. “Энэ тоо 900 болсон” хэмээн Пентагон мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин