63 жолоочид торгуулийн хуудас хүргүүлжээ
2016-02-22

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн улсын байцаагч, нийслэлийн Замын цагдаагийн газрын албан хаагчид хамтран замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгаа  автомашинуудад хяналт тавин ажиллаж байгаа. Тэгвэл энэ сарын нэгнээс15-ны өдрийн хооронд нийт 130 зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг фото зургаар баримтжуулан авчээ.

 

Дээрх зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн 127 жолоочид холбогдох хууль дүрэм, журмын талаар мэдээлэл, зөвлөмж өгсөн бол  63 тээврийн хэрэгслийн  жолоочийн гэрийн хаягаар нь торгуулын хуудсыг хүргүүлжээ. 

Shuud.mn
Сонин хачин