“Диваажингаас төөрсөн хүүхдүүд” үзэсгэлэн нээгдэнэ
2016-02-22

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Диваажингаас төөрсөн хүүхдүүд” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар сэдэвчилсэн “Диваажингаас төөрсөн хүүхдүүд” фото зураг, видео, инстоляц, уран зураг болон бусад бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг “976 арт” галлерейд өнөөдөр нээх аж.

 

Дараа дараагийн төслүүдийг байгаль орчин, дэлхийн дулаарал, хүний эрх, устаж буй соёл уламжлал, даяарчлалын асуудлаар сэдэвлэн зохион байгуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин