Офелияд О.Дөлгөөн тоглоно
2016-02-23

Улсын Драмын Эрдмийн театрын “Сонгодог жүжгийн өдрүүд” ирэх гуравдугаар сарын 4-нд “Ромео Жульетта” жүжгээр нээгдэнэ. Мөн “Эдип хаан”, “Кихот ноён”, “Нора”, “Гамлет” зэрэг сонгодог жүжиг хуваарийн дагуу тоглогдох юм.

 

Гуравдугаар сарын 25, 26, 27-нд тоглогдох У.Шескпирын “Гамлет” жүжгийн Офелиягийн дүрд “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээгээд буй УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн тоглохоор болжээ. Тус театрт орсноос хойш түүний бүтээж буй гурав дахь дүр нь Офелия аж.

 

Дашрамд сонирхуулахад 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав найруулан тавьж байсан эл жүжгийн Гамлетын дүрд Ардын Жүжигчин Л.Жамсранжав, Офелияд Ардын жүжигчин Н.Сувд нар тоглож байжээ. Харин 33 жилийн дараа буюу 2012 онд  УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар шинэчлэн найруулахад Гамлетын дүрд МУСТА жүжигчин С.Болд-Эрдэнэ, СТА Д.Ганцэцэг болон А.Ганчимэг нар Офелиягийн дүрд тоглож байв.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин