МАН гомдох хэрэггүй
2016-02-23

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандангаас  цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Өргөдлийн байнгын хороонд С.Зориг агсны гэргий Б.Булганы ээжээс ирүүлсэн өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

 

-С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулж тодорхой хүмүүсийг сэжигтнээр татаж шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. С.Зориг агсны гэр бүлийн хүн Б.Булганы ээжээс ирсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороо Улсын Ерөнхий прокурорт шилжүүлж, шалгуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэний ч эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Хэн нэгнийг эрүүдэн шүүх замаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хориглодог.

 

-Прокурор танай байнгын хороонд ирсэн өргөдлийг хүлээж аваад шалгаж байна гэлээ. Ямар үндэслэлээр хэнийг шалгаж байгаа вэ?

 

-Миний бие Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд прокурорт хүсэлт гаргаж Б.Булгантай уулзах бодолтой байгаа. Тэр хүнийг шалгаж байгаа нөхцөл байдлыг биечлэн харахыг хүсч байна. Аливаа хэргийг шалгахдаа Монгол хүний үндсэн эрхийг эдлүүлэх ёстой. Хэрэв зөрчил байгаа бол түүний эсрэг хуулийн арга хэмжээ авна.

 

Та чуулганы танхимд семинарын үеэр үг хэлэхдээ МАН руу дайрсан. Үүнд  МАН-ын гишүүд таныг уучлалт гуйх ёстой гэснийг та хүлээж авах уу?

 

МАН-ын нөхөд маань надад жаахан гомдсон юм шиг байна. Улс төрийн үйл ажиллагааны явцад улс төрчид бие, биенээ хатуу үгээр хэлэх шүүмжлэх нөхөд цөөнгүй байдаг. МАН-ынхан бас  АН-ыг хатуу шүүмжилдэг. Энэ бол улс төр дэх жирийн үзэгдэл. Гомддог хүн улс төрд явах боломжгүй. Тэгэхээр улс төрд тэвчээртэй хүн ажилладаг. Аль, аль талаасаа хүндэтгэлтэй хандах ёстой. Хэлэх үг, хэлэхгүй үг гэж байна. Хатуу үгийг би цөөхөн хэлдэг. Гэхдээ түүхэн үнэнийг хэзээ ч мушгин гуйвуулах боломжгүй юм.

 

Миний хэлсэн үгийг анзаарвал их өргөн агуулгаар сонсогдоно. МАН бол саяхан байгуулагдаагүй. 90 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд алдаа, оноо их гаргасан. Монголын түүхийн 90 жил МАН-тай холбоотой. Тухайлбал, сүүлийн 23 жилийн турш МАН удирдсан. Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол болон хүнд суртлаас нь болж олон мянган хүн хохирсон. Ялангуяа олон эх, нялх балчир үр хүүхдүүд амь насаа алдаж байна. Олны анхаарлыг татсан Төмөр-Очирын хэрэг байна. 1964 онд 250 сэхээтнийг МАН-ын Төв хорооны шийдвэрээр 25 жил цөлсөн. Цөллөгт байсан 250 сэхээтний 100 гаруй нь нас барсан. Энэ мэт МАН-тай холбоотой түүхэн шарх их бий. Тэгэхээр түүхийн шархыг ярьж, хэлэхэд манай МАН-ынхан их гомддог. Гэхдээ түүхийн үнэнээс суралцах хэрэгтэй. Гомдох хэрэггүй. МАН ариухан нам биш. АН  ч мөн ариухан нам биш ээ. Улс төрийн намууд алдаа, онооноосоо суралцах хэрэгтэй. Ж.Батзандан үе, үе үнэн үг хэлэх болно.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-23
Зочин:
энэ гэж донгио хүйтэн царайтай нээх срезны гажигтнаа, ах батэрдэнэ нь зам тээврийн яаманд хахууль авч баяжаад бас нэг гажиг донгио нөхөр байдын. Худлаа гар шүү энэ болгоомжил дахин сонгох хэрэггүй
2016-02-23
Зочин:
Үнэхээр Монгол улсын төлөө зүтгэдэг үү, гадны улсын төлөө зүтгэдэг үү гэдгээр тухайн хүнийг тодорхойлж болно.
2016-02-23
Ррап:
Унгарт тегссен. Мундаг залуу даа.
2016-02-23
зочин:
Батзандан чинь шударгуу дүртэй хударгуу л хүн юм даа
2016-02-23
Адар:
Батзандангийн ах Бат-Эрдэнэ бас алуурчин уу. Ахдаа ажил олж өгөх болохоор сайн нам, бусад үед муу нам уу. ийм эсэргүү юмнууд яахаараа төрийн толгойд гардаг ч эмгэнэл юм даа.
2016-02-23
dorjoo:
Батзанданг овоо шудрага гэж бодсон худлаа л юм билээ. Эх орноосоо урвагч Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж коноп дарсан. Тойрог горьдсон байх даа. өрөвдөлтэй ч улс болдоо.
2016-02-23
Zochin:
Batzandan unekheer judaggui nukhur yum.5 khunii ami nasaar toglosonoo martsan bololtoi.Ard tumen martaagui gedgiig sanaj yav.Songuuli dukhuud irekheer galzuu yum shig aashilj baina.
2016-02-23
Зочин:
ЭНЭ НОВШИЙГ ШУДАРГА ХҮН ЮМ БАЙХ ГЭСЭН ЧИНЬ УРВАГЧ НОВШ БАЙЖЭЭ.
2016-02-23
Zochin:
Harin tiim. Tuuhed gomdoj bolohgui. Tegvel ene hun uuruu aluurchin etseg, ahtai l yum bn.
2016-02-23