“Хямд архи” тусгай арга хэмжээ зохион байгуулжээ
2016-02-23

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс “Хямд архи” тусгай арга хэмжээг зохион байгуулсан байна.

 

Арга хэмжээний хүрээнд дүүргийн I-VIII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 234 байгууллага аж ахуй нэгжийг шалгажээ. Мөн баталгаагүй, стандартын шаардлага хангаагүй, хууль бусаар согтууруулах ундаа бэлтгэж, худалдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн даргын 02 тоот мэдэгдлийг өгч, хэрэгжилтэнд хяналт тавин ажилласан байна.


Мөн энэ үеэр цаг хэтрүүлэн ажилласан, насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн болон тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлийг илрүүлж, нэр бүхий таван паб, баар, караокед нэг сая 150 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин