“Mongolian open”-д 40 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
2016-02-24

Олон улсын тэмцээн зохион байгуулах спортын зарим холбоодтой ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа.

 

Тодруулбал Биатлоны олон улсын тэмцээний зохион байгуулалтад 30 сая төгрөгийн, Чөлөөт бөхийн “Mongolian open” олон улсын тэмцээний зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж 40 сая төгрөгийн, Цанын олон улсын тэмцээн зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж 30 сая төгрөгийн, Шатрын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд дэмжлэг үзүүлж 50 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

 

Гэрээнд Эрүүл мэнд, спортын яамны төлөөлөл болон спортын холбоодын удирдлагууд гарын үсэг зуржээ.

Shuud.mn
Сонин хачин