”Рок наадам 2016” олон улсын амьд хөгжмийн наадам болно
2016-02-24

Олон Улсын амьд хөгжмийн фестивалийн 2016 оны аялан тоглолт ирэх гуравдугаар сарын 15-22-ны өдрүүдэд Улаанбаатар болон Дархан хотод болох гэж байна. Энэ удаагийн фестивалийн хүрээнд АНУ-ын Техасаас "Noise Revival Orchestra", Испанийн Мадрид хотоос "Planeta Lem" хамтлаг болон Шанхай хотоос DJ B.O нар оролцохоор болжээ.

 

Хөтөлбөрийн дагуу гуравдугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо Улсын Филармонийн тайзнаа Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй хамтарсан “Рок ба сонгодог” тоглолт, Дархан хотод гуравдугаар сарын 16-нд амьд хөгжмийн тоглолт, 17-нд GER SESSIONS-нд оролцох аж. Мөн гуравдугаар сарын 18-нд "Red Hero Live" тоглолт, 20-нд хуучны дуугүй кино амьд хөгжимтэй хослуулсан сонирхолтой үзүүлбэр бусад шоу арга хэмжээ болох юм байна.

Уламжлал ёсоор Рок наадам фестивалийг Монголын талаас "АРТ ГЭР Энтиртэйнмэнт", Шанхайн ТУ ЖАМ нар зохион байгуулж байгаа аж.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин