Үрчлээгүй хүзүүтэй болгох арга
2016-02-25

Үрчлээгүй хүзүүтэй болгох аргаас “www.wikihow.com” нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

 

Таны хүзүүний арьс суларч, үрчлээтсэн бол эдгээр алхамыг хийхийг зөвлөж байна. Та эдгээр алхмыг дэс дараалалтай хийвэл таны хүзүүний арьс тэнийж, үрчлээгүй болно. Эхлээд эрүүгээ дээшлүүлээд, хүзүүний арьсыг тэнийлгэ. Энэхүү дасгалыг таван минут хийх хэрэгтэй.

 

Алхам №2

 

 

Цэх суугаад хажуу тийшээ хар.

 

Алхам №3

 

 

Эрүүгээ баруун тийшээ болгоод хурууныхаа өндгөөр хүзүүний арьсыг зөөлхөн ил.

 

Алхам №4

 

 

Одоо эрүүгээр зүүн тийшээ болго. Мөн хурууныхаа өндгөөр арьсаа зөөлхөн илэх хэрэгтэй.

 

Алхам №5

 

 

Эдгээр дасгалыг дэс дараалалтай хийсний дараа үрчлээнээс хамгаалах тос хүзүүндээ түрхээрэй.

 

Алхам №6

 

 

Хүзүүний арьс гэлтгүй бүх арьсаа хамгаалж, залуухан харагдахыг хүсч буй бол байнга ус уух хэрэгтэй.

 

Алхам №7

 

 

Тамхи хэрэглэхээс татгалз.

 

Алхам №8

 

 

Хүзүүний арьс чангалах дасгал хийж, мөн тос түрхсэн бол гадуур гарахдаа малгай болон хүзүүгээ нар болон салхинаас хамгаалах ороолт зүүгээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин