Т.Дэлгэрмөрөн үнэгүй тоглолт хийнэ
2016-02-25

МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн “Бурхан буурлууд 2016” тоглолтоо 7 дахь жилдээ тоглохоор болжээ. Тэрбээр тус тоглолтоо настан буурлуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор үнэ төлбөргүй зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаад ч мөн адил үнэ төлбөргүй тоглох бөгөөд тоглолтын урилга тасалбарыг зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар, ахмадын хороогоор дамжуулан дүүргийн тодорхойлолтыг үндэслэн ахмадуудад хүргэх аж.

 

Тэрбээр тоглолтынхоо тухай “Энэ тоглолт маань ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх үүднээс үнэ төлбөргүй, өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагддаг билээ. Бид бүхний хүндлэн дээдэлдэг ардын жүжигчид, гавъяатууд болон Дэлгэрмөрөн миний бие, мөн Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони оркестор, удирдаач, найруулагчийн удирдлага дор явагддаг гэдгийг буурлууд минь хэдийнэ мэддэг болсон байх. Иймд өвөө эмээдээ хайртай, өтгөс буурлаа халамжлан дээдэлдэг үр хүүхдүүд, аав ээжүүд та бүхэнд манай баг хамт олон тасалбараа түгээх мөч тун ойртож буйг мэдэгдэж байна. Тэднийгээ үеийн олон нөхдийнх нь дэргэд өнгө зүс, одон тэмдэгтэй нь жаргалтай байлгах тэр нэг дотно мөч таны ухаан дор бүрэлдэнэ гэдэгт бид итгэж байна” хэмээв.

 

“Бурхан буурлууд 2016” тоглолтын тов одоогоор гараагүй байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yah ve hoorhii ug humuujil ni joohon tiim ch gsn setgel ni tsagaahan eh orondoo hairtai sain duuchin. Busad hudlaa garuudiig bodvol hiij bga zuil ni humuust hurdeg bolomjooroo setgel bhad ingehees uur yahavde. Amjilt..
2016-02-25
Зочин:
Сэтгэл сайтай сайхан дуучин шүү
2016-02-25