Хүйтний эрч суларна
2016-02-26

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

 

2016 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

 

27, 29-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

28-наас өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 14-19 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.  

Shuud.mn
Сонин хачин