Ж.Баярцэцэг “Цаазын ялгүй дэлхий” сэдэвт хуралд оролцов
2016-02-26

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Бүгд Найрамдах Итали Улсын  Ром хотноо энэ сарын 22-23-ны өдрүүдэд “Цаазын ялгүй дэлхий” сэдэвт Хууль зүйн сайд нарын олон улсын есдүгээр бага хуралд оролцлоо.

 

Энэ удаагийн хуралд 30-аад орны хууль зүйн сайд, төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон юм. Монгол Улс 2012 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт хоёр дугаар протоколд нэгдэн орж, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн  хуулийн шинэчилсэн  найруулгыг  баталсан билээ.

 

Төрийн нарийн бичгийн дарга уг хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг танилцуулж, Монгол Улс цаазаар авах ялыг халсан тухай туршлага хуваалцаж, хурлын төлөөлөгч нартай санал солилцлоо. Хурлын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Ж. Баярцэцэг Бүгд Найрамдах Итали Улсын  Ерөнхийлөгч Сержо Маттареллад бараалхав.

 

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Olon huniig ch yum uu, onts ayultai argaar, oron gurnii ayulgui baidliig hamarsan hereg hiivel tolgoig ni ilne gedeg ch buruu daa. Avah eseh ni hunii uuriinh ni songolt baihaar uldeeh l heregtei. Niigmiin, jiriin irgediinhee erhiig deed hemjeegeer hamgaalahaas tatgalzaj baigaa ni gaihuulah gaviya bish
2016-02-26