Э.Чинзориг: Хоёр хүүхэд минь харчих вий гэж айж байна
2016-02-26

“Бодлын хулгайч”, “Үргээлэг”,”Босуул” зэрэг уран сайхны киног найруулсан Ж.Сэнгэдорж найруулагчийн ээлжит бүтээл “Lovers” уран сайхны киноны нээлт өчигдөр “Гэгээнтэн” цогцолборт боллоо. Тус киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж, Д.Гэрэлмаа, Э.Чинзориг нар гол дүрд тогложээ.

 

 

Киноны үйл явдлаас сонирхуулбал, Америкт боловсрол эзэмшсэн томоохон корпорацийн захирал Гарьд өөрөөсөө тэс ондоо дотоод ертөнц, зан төлөвтэй зураач бүсгүй Саруултай учирна. Саруул бол өөрийнхөө ертөнцийг бүтээж, зөвхөн түүндээ л амьдардаг, эрх дураараа бүсгүй. Гарьд өөрийн зиндааны боловсролтой, хүмүүжилтэй бүсгүйтэй гэрлэх ёстой гэж боддог байсан хэдий ч  Саруул түүний сэтгэлийг эргэлт буцалтгүйгээр татах аж.

 

Ийн хүний дотоод мөн чанар, хайр сэтгэлийг өгүүлэх киноны гол дүрийг жүжигчид дүрийнхээ тухай ингэж ярьж байна.

 


Саруулын дүрд тоглосон жүжигчин Д.Гэрэлмаа: Зориг шаардсан дүр байлаа

 

-Э.Чинзориг бид хоёр СУИС-ийн нэг жилийн төгсөгч. Нилээн олон секс үзэгдэлтэй, нэлээдгүй зориг шаардсан зураг авалт олон байлаа. Ер нь Сэнгээ найруулагчийн кино хүйтэн ус руу заавал орох ч юм уу тийм үзэгдэл олон байдаг /инээв.сур/. Тиймээс хүйтэн ус руу ороход хүндрэлтэй байсан. Кино зохиол маш энгийн санагдсан. Гол дүрийн эрэгтэй эмэгтэй тэс өөр хоёр ертөнцийн хүмүүс ч тэднийг дотоод ертөнцийн нандин холбоос учруулж буйг харуулна.

 

 


Гарьдийн дүрд тоглосон жүжигчин Э.Чинзориг: Хоёр хүүхэд маань харчихвий гэж айж байна

 

-Энэ кинон дээр ерөнхийдөө хүний дотоод, гадаад ертөнцийн  ялгаа харагдана. Хүмүүс киног маань эротик гэж ойлгоод байх шиг байна. Ганц, нэг тийм үзэгдэл бий ч бүхэлдээ тийм кино биш гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол нь гэр бүлийнхээ хүнд баярлалаа, чамдаа хайртай шүү гэж хэлмээр байна. Миний тоглосон энэ киног хоёр хүүхэд маань олоод харчихвий гэж айж байна. Үзэгчид бол урлаг талаас нь харах болов уу гэж бодож байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Iim jujigchin bssn yumuu !!goy zaluu ch gh shg gamshigiin tsarsitai yumiigaakkkkkk
2016-02-27
Zochin:
Huuhduuded aaw ni jujigchin shuu gej ertnees oilguulj bgaarai chi uuruu saihan ger bultei saihan zaluu amjilt husei
2016-02-26