Луу өдөр
2016-02-28

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 28. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны  Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 21. Адъяа гараг.  Салхины эх одтой, 3 хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана.

 

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээсэн байна.

Shuud.mn
Сонин хачин