Микроавтобусуудыг зогсоохгүй
2016-02-29

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микроавтобусуудыг үйлдвэрлэсэн оноос нь шалтгаалан маргаашнаас эхлэн зогсоох шийдвэрийг гаргаад байсан. 2003 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээнээс хасвал 11 аж ахуй нэгж байгууллагын 37 микроавтобус үлдэхээр байжээ.

 

Харин Бага дунд үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос нийслэлийн Тээврийн газарт шийдвэрээ хойшлуулах хүсэлт гаргажээ. Энэ дагуу Тээврийн газраас шийдвэр гаргаж, микроавтобусуудыг ирэх дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл үйлчилгээнд явуулахаар болжээ.

 

Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд 280 гаруй микроавтобус явдаг аж. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Овоо хэдэн хүн ажилгүй , орлогогүй болох нь дээ.
2016-02-29
Зочин:
болих л хэрэгтэй ш дээ
2016-02-29