Хайрын шүлгийн наадам есдүгээр сард болно
2016-03-01

Монголын Зохиолчдын холбооноос 18 дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Цагуун уул 2016” хайрын шүлгийн наадам ирэх есдүгээр сард болно. Энэ жил МХЗЭ-ийн 95, МЗХ-ны 25 жилийн ойг угтан зохиогдож буйгаар онцлог юм.  

 

Тус наадамд 21 аймаг, нийслэлийн найрагчид шүлгэн хүлгээ уралдуулах юм. Наадам гурван үе шаттай явагдах ба эхний шатанд шүлгээ ирүүлсэн яруу найрагчдаас шалгарсан 50 уран бүтээлч тайзнаа гарч шүлгээ дуудах эрхтэй болно.

 

Эргэн сануулахад энэхүү наадмын анхны түрүүг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь хүртэж байсан бол дараа жил нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, Ч.Ууганбаяр, Э.Бүжинлхам, Э.Энхболд, Б.Сосорбарам нарын найрагч тэргүүлж байв. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин