Өмнөговь аймагт газар хөдөлжээ
2016-03-01

Өмнөговь аймгийн Хүрмэн суманд газар хөдөлжээ. Тус сумын төвөөс урагш “Замтын-Ар” гэдэг газарт /У-104015’ Ө-43008’/ энэ сарын 29-ны өдрийн 21:47:01 цагт 3.63 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлэв.

 

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, орон нутагт учирсан хохиролгүй Хүрмэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д. Хүрлээ Онцгой байдлын ерөнхий газарт мэдэгджээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин