Сонгуулийн насны 2 сая иргэн бүртгэгджээ
2016-03-02

Сонгуулийн бэлтгэл ажлын явцын талара СЕХ-ын хорооноос  мэдээлэл хийлээ. Сонгуулийн хуваарийн  дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж, зардлын дээд хэмжээг тогтоосон байна. ҮАГ-аас сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хуульд заасны дагуу тойргийн байрлал, хүн амын тоог харгалзан сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон аж. Нам эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг  3.4 тэрбум төгрөгөөр тогтоожээ. Энэ нь өмнөх 2012 УИХ-ын сонгуулийн зардлаас бага хэмжээтэй.  Сонгуулийн сурталчилгааны хугацааг богино болгосонтой холбоотой зардлыг нь бууруулсан байна. Сонгуулийн сурталчилгааг өмнө нь 35 хоног явуулдаг байсан бол энэ удаагийн сонгуулиар 18 хоног явуулахаар болсон. Мөн телевизийн эфирийн цагийг багасгасан байна.

 

Харин тойрогт нэр дэвшигчийн зарцуулах мөнгө нам, эвслийн зарцуулалтын дээд хязгаарт хамаарахгүй юм аж.  Хэрвээ нам, эвсэл зардлын дээд хязгаарыг хэтрүүлсэн тохиолдод мөнгөн торгууль оногдуулах юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-26 дахин нэмэгдүүлэн торгох юм байна.

 

Эдүгээ ИБМУТ-ын цахим хуудсанд сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ. Иргэний мэдээлэл зөрчилтэй  тохиолдолд цахимаар харилцаж, зөрчлийг арилгаж болох аж.  Сонгогчийн нэрийн жагсаалт нь хурууны хээгээр баталгаажсан учраас мэдээлэл зөрүүтэй байх, нэр давхардах зэрэг зөрчил гарах магадлал гэж албаны хүмүүс мэдээлэв.

 

Хуулийн хугацаанд шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоох заалттай.  Эхний байдлаар 2040048 сонгуулийн насны иргэний мэдээллийг харъяа сум дүүрэгт хүргүүлжээ.  Энэ нь эцсийн тоо биш юм. Гадаадад ажиллаж амьдарч байгаа, шоронд орсон хүмүүсийн мэдээлэл бүрэн хамрагдаагүй байгаа аж.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
000:
Mongol tur ingej syireh gej dee ard tumni songoltin yr dyn
2016-03-03
Зочин:
omnod hyatdiin dalaid puujingaas hamgaalah tohooromj tavih manai ulsiin ediin zasagt sorgoor noloooloh vii
2016-03-02
zochin:
Yun songuuli be onoo margaashgui shiideh asuudal ni zondoo baihad dahij yaj garah be yaj ideh be l gej bodood baih yum 76 luibarchidaa songuuli ogoh hun er ni her olon bgaa boldoo ard tumen chin sohorch guitseed bna songuuli ogch bgaa ni tedni hol gar bolson esbel hamaatan sadan ni l baih baihdaa
2016-03-02
Зочин:
АН засагт гарахад Монгол элгээрээ мөлхдөг зүй тогтолтой юм байна гэж Америкийн дуу хоолой өчигдөр зарлалаа. АН-хан сурах нэрийдлээр Америк руу зугтдаг гэж бас зарлалаа.
2016-03-02