Өнөөдөр болох үйл явдлын тойм
2016-03-04

БХИС-ийн хашаанд

11:30 цагт БХИС-ийн Спорт цогцолборын нээлт болно. Нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцоно. 2013 оноос хойш баригдаж "дуншсан" спорт цогцолбор ийнхүү ашиглалтад орж байна. Харилцах утас: 99121715

 

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

10:00 цагт “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг: 99107986

 

УДБЭТ-т

14:00 цагт Ц.Нацагдорж "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" шинэ дуурийн хэвлэлийн бага хурал болно. Харилцах утас:99160475, 99928138

 

Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд

08:30-17:30 цагт МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР" чуулган 11 дэх жилдээ "ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРШИН ТОГТНОЛ" сэдвийн хүрээнд болох гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99241255 дугаараас лавлана уу.

 

Нийслэлийн иргэний танхимд

09.00-13.00 цагт "ЕБС-ийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгон төлөвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно. Тус арга хэмжээг НМХГ, НБГ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж, анхаарах асуудлын хүрээнд хэлэлцэх юм. Холбогдох утас:91887887

 

Үндэсний мэдээллийн төвд


11:00 цагт Хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээгдсэнтэй холбогдуулан Монголд эмчлэгдэх боломжгүй иргэдийн эмчилгээний төлбөрийг 100 хувь хариуцах, хавдаргүй монгол болох арга замын талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс мэдээлэл хийнэ.

 

Гааль татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын зааланд

14:40 цагт Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв Скайтел ХХК-н захирал Д.Болор нар ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурна. Мөн тус хэвлэлийн хурлаар орон даяар хэрэгжиж буй Нэмэгдсэн өртөгийн албан татварын СУГАЛАА-ны тохирлын тухай сонирхолтой мэдээлэл өгнө.

 

Блү Скай цамхагийн Кристал танхимд

17:00 цагт Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Жижиг Дунд Бизнесийг Дэмжих хэсгээс Монголын жижиг дунд бизнесүүдэд бизнесээ эрхлэхэд дутагдаж буй ур чадвараа нөхөх зөвлөх үйлчилгээг авснаар үйл ажиллагаа нь сайжирч, ашиг орлого нь нэмэгдэж, ажлын байрны орон тоо шинээр бий болгосон жижиг дунд бизнесүүдийг шалгаруулах, тэдэнд зөвлөх үйлчилгээгээ өгч, өөрчлөлтийг амжилттай хийж чадсан бизнесийн зөвлөхүүдийг тодруулах арга хэмжээ зохион байгуулагдана. Утас: 317974, 319278, 9908-8210

 

"CASTLE" клубт

12:00 цагт "Хурд" хамтлагийн хэвлэлийн хурал болно. Хэвлэлийн хурлаар "Нарлаг дивээжин" хэмээх шинэ цомгийг танилцуулах бөгөөд 3-р сарын 8-нд тоглогдох "Инээмсгэлэ бүсгүйчүүд" шоу тоглолт, "Ханьдаа дуулъя" вип тоглолтуудын мэдээллийг хүргэх юм. Хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд шинэ цомгоо бэлэглэж тоглолтын сурвалжлах эрхийн мандатыг олгоно. 99117476, 99139933 дугаараас лавлаарай.

 

ЗХ-ий 013-р ангид

09:00 цагт Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхны дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг цэрэг спортын "Дөл" тоглолт болно. Тодруулах утас: 99195726
 

Улаанбаатар хот БЗД 11-р хороо 5-р хэсэг Зоорийн 8 /Баянзүрхийн товчоо өнгөрөөд Керамзит зарна гэсэн улаан самбараар зүүн гар тийш салсан замаар чигээрээ явахад том улаан байшин байгаа/

12:30 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрчим хүч, халаалт дулааны системд нэвтрүүлэх дэвшилтэт технологийн “BES” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцана.
 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин