“Mongolia Open-2016”-д 200 гаруй бөх хүч үзнэ
2016-03-04

Монголын чөлөөт бөхийн холбооноос “Mongolia Open-2016” уламжлалт олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийлээ.

 

Хэвлэлийн бага хуралд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, ДБНХ-ны техникийн төлөөлөгч, олон улсын шүүгч ноён Исао Окияма, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, тэмцээний ерөнхий шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр нар оролцов.


МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх “2012 онд нээлттэй УАШТ-ий хэлбэрээр анх удаа зохиогдож байсан “Mongolia Open” тэмцээн таван нас хүрлээ. Энэ тэмцээнд Гавьяат тамирчин Г.Мандахнаран завсаргүй дөрвөн удаа, Гавьяат тамирчин С.Батцэцэг гурван удаа түрүүлээд байгааг онцлон дурдмаар байна. Олимпийн жилд болж байгаа гэдгээрээ онцлогтой болж байгаа энэ удаагийн тэмцээнд манай шилдэг бөх, залуу бөхчүүд зодоглож байна. Энэхүү тэмцээнд оролцохоор БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Калининград, Кемерово мужууд, Пермь хотын бөхчүүд хүрэлцэн ирсэн. Тэдний дотор дэлхийн хошой аварга Виктор Лебедев байна. Иймд манай тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой болно гэдэгт итгэж байна" гэлээ. Ирэх амралтын өдрүүдэд болох “Mongolia Open-2016” тэмцээнд гадаадын 96 бөх, манай тамирчид нийтдээ хоёр зуу гаруй тамирчин хүч үзэх нь ээ.

 

Тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд нэг мянга, хоёрдугаар байр эзэлсэн бөхөд 700, гуравдугаар байр эзлэсэн бөхөд 500 ам.долларын шагнал олгох юм байна. Энэ тэмцээнийг зохион байгуулахад зориулж Эрүүл мэнд, спортын яамнаас 40 сая төгрөг гаргасан, тэмцээний ивээн тэтгэгчээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” оролцож байгаа аж.

 

“Mongolia Open-2016” тэмцээнийг МҮОНТ, НТВ телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zayagui humuust:
Mongold zohioj bna shuu chinii hij chadaaguig hiih geed hiigeed yavna.Chanar gej yugaa soliorood bgn be.Mongoliin buh tamirchid orno ulsiin avarga yamar boldogiig medeh u medali avsan tiv delhiid adil avah geed bgd deerees ni hed heden oron delhiin hoshoi avarga hurtel irsen bga. Yumnii uchir medehgui zayagui tsarailahaa hezee bolih humuus ve.Bitgii iluug husee zugeer l ochood demjeed temtseen uzej setgelee bayasagaach
2016-03-05
Зочин:
Olimpiin jil geed humuus neeh irehgui bga yumshig bna aa gehdee manaihan yaj huleej avch yaj shagnaj uramshuulj bgaa yaj zokhion baiguulj baigaa zergees hamaarch gadnii uls ornii tamirchdiin ireh irehgui baikh chanar chansaa ni haruulj bgaa bolvuu tegsenees dotoodiin ursulduun bol goyo baigaa shuu uzegchdiin huvid buhud durtai heden hugshid tamirchdiin ar ger heden tamirchid l uzej sonirhoj bgaa yumuu gemeer munhag minii huviin bodol shuu
2016-03-04
Miigaa:
Huurhii Dagvadorj avarga maani l shagnal n mungiig ni uuriinhuu mungu s ugch bga ym bna Hurungu oruulalt n bank Uils ni buteg avargiin maani
2016-03-04
Зочин:
хүн үздэг юм уу даа, шал дэмий юманд мөнгө үрээд
2016-03-04
Зочин:
TEMTSEENII CHANAR ULAM MUUDAAD L BAIKH YUM
2016-03-04
Зочин:
TEMTSEENII CHANAR ULAM MUUDAAD L BAIKH YUM
2016-03-04