Баянзүрх дүүрэгт анхны нийтийн номын сан нээлтээ хийлээ
2016-03-04

Монгол Улсад Үндэсний Сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 103 жилийн ойн өдөр буюу өнөөдөр Баянзүрх дүүргийн төр захиргааны ордонд нийтийн номын сангийн нээлт боллоо. Тус дүүргийн хувьд нийслэлийн есөн дүүргээс анх удаагаа нийтийн номын сантай болж байгаа юм. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Баясах, Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, дүүргийн албан хаагчид, харьяа, хэлтэс албад болон хороодын Засаг дарга нар оролцлоо.

Нээлтийн үеэр Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлсэн үгэндээ, “иргэдэд илүү нээлттэй байж, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор номын сан байгуулахаар шийдсэн. Иймд иргэд та бүхэн нийтийн номын сангаас хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах бүрэн боломжтой” гэсэн юм. Мөн зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа нээлтэд оролцон өөрийн номын дээжээс Баянзүрх дүүргийн нийтийн номын санд гардуулан өгсөн. Тэрээр төр захиргааны байгууллагаас анх удаа номын сан байгуулж, оюуны талхыг олон нийтэд хүрээж байгаад баяртай байгаагаа нээлтийн үеэр онцлон хэлж байсан.

Дашрамд дурдахад, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар байгуулагдаж байгаа нийтийн номын сан нь 7000 гаруй номтойгоор үйл ажиллагаагаа эхэлж байна. Хууль эрх зүй чиглэлийн 1324, уран зохиолын 500 гаруй, түүхийн чиглэлийн 800 гаруй, гадаад хэл дээр 2000 гаруй номыг тус номын сангаас уншиж, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг хангажээ.

Г.ХОРОЛ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
сайхан мэдээ байна баяр хүргэе.
2016-03-11
зочин:
Монголд нэг дүүрэгийн харъалалд нийтийн номын сан байгуулагдсан нь бахдууштай,Анхны нийтийн номын сан гэж сүржин бүүнэр өг,дүүрэгийн хэмжээнд гэж ярьж бичвээс зохилтой,энэ жишгээр бусад дүүрэгт нийтийн номын сан байгуулагдаж залуусын оюуны боловсролд хөрөнгө оруулалт хийгдээсэй,
2016-03-10
Зочин:
ЯМАР ГОЁ ЮМБЭ.ИХ САЙХАН ОРЧИН ХАРАГДАЖ БАЙНА.баярлалаа.
2016-03-10
Зочин:
Анхных байхдаа яахав дээ. Нийтийн номын сан хэдэн зуун жилийн өмнө үүссэн. Монголын номын сан хэдэн арван жилийн өмнө байсан. Дүүргийн номын сан хэдэн жилийн өмнө устсан. Энэ сэтгүүлч түүх мэдэхгүй байж ямар мэдээ хүргээд байна даа. Бичиж байгаа өгүүлбэр нь буруу, бичээд байгаа мэдээ нь буруу, бичсэн байгаа сэтгүүлч нь буруу, бэлтгэж гаргадаг сургууль нь буруу. ЯАНА даа.??????
2016-03-09
Irgen:
Yun anhniih baihavdee. Sots yed 70-80 ond buh duureguudl baisan shuu dee.
2016-03-09
Bat:
САЙХАН МЭДЭЭ БАЙНА. БАЯРЛАЛАА. ДУУРГИЙН ОРДОН ДОТОР Л БАЙНА ШУУДЭЭ. САЙН УЙЛС УЛАМ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
2016-03-07
зочин:
БЗД-ийн газар нутаг нилээд том номын сан хаана бгаа гэдгийг мэдэх хүн бвал тодорхой хаяг бичиж үлдээнэ үү
2016-03-07
Зочин:
sain bna haananeesen yum be
2016-03-05
Зочин:
nomiin sangiinhaa haygiig ilgeene uu
2016-03-05
Зочин:
ухаалаг утсаа маажсан хоосон толгойтнууд олонхи нь боловч ном уншдаг хүмүүс бас байнаа байна
2016-03-05
Баяртай байна.:
Яачаад байгаан
2016-03-04
purevdavaa:
Ineedtei yum. Jilld 1 hyn oroh bhda..he he he
2016-03-04
Баяртай байна.:
Яачаад байгаан