Берний их сургуульд 20 оюутан Монголыг судалж байна
2016-03-05

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсын Берний Их Сургуульд зочилж тус сургуулийн Хүмүүнлэгийн факультетийн Шашны түүхийн институт дахь монгол судлалын үйл ажиллагаатай танилцлаа.

 

FM_BernUniv_1

 

Гадаад хэргийн сайд тус Институтэд зочлоход Берний Их Сургуулийн Ректор н.Мартин Таубэр, Проф.Др.Женс Шлитер мөн Шашны түүхийн институтын дэд захирал, монгол судлалын профессор Проф.Коллмар-Пауленз нар Берний Их Сургууль, тус сургууль дахь монгол судлалын түүх, судалгааны ажил, сургалтын хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн тус сургуулийн монгол судлалын чиглэлээрх судалгааны ажилд ашиглагдаж байгаа Швейцарийн эрдэмтэн Эрнст Ричардын өнгөрсөн 40 гаруй жилийн үнэт цуглуулга болох Монголын буддын шашны түүх, соёлтой холбогдох ном судруудыг Гадаад хэргийн сайдад танилцуулсан байна.

 

FM_BernUniv_2

 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус сургуульд зочлох үеэрээ монгол судлал, орчин цагийн болон сонгодог монгол хэлний чиглэлийн багш оюутнуудтай уулзаж саяхан батлагдсан “Гадаад сурталчилгааны хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар хилийн чанад дахь монгол судлалыг цаашид улам бүр дэмжиж ажиллахын төлөө байгааг онцолжээ. Мөн тэрбээр тус сургуулийн монгол судлалын сургалт, судалгаанд зориулж Монголын түүх, соёлын холбогдолтой ном, судалгааны материалуудыг бэлэг болгон гардуулж өгөв.

 

FM_BernUniv

 

Берний Их Сургуульд монгол судлалын сургалтыг 1999-2000 оны хичээлийн жилээс эхэлсэн бөгөөд одоогоор 20 орчим швейцарь болон бусад орны оюутан Монголын шашин судлал, сонгодог монгол хэлний чиглэлээр бакалавр, магистерийн зэрэг горилох хөтөлбөрт хамрагдаж байгаагаас гадна докторын болон докторын дараагийн зэргийн сургалтад 3 оюутан суралцаж байгаа ажээ.

 

Тус сургуульд Монголын мэдлэгийн соёл, XIII-XX зууны үеийн Монголын соёл, шашны түүх, XVII-XXI зууны Монгол-Төвдийн харилцаа холбоо болон Ганжуурын түүхийн чиглэлээр сургалт, судалгааны ажил хийгдэж байгаагаас гадна сонгодог болон орчин цагийн монгол хэл, төвд  санскрит хэлний хичээл зааж байна.

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-05
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-05